Дотоодын цэргийн 816-р ангиас “Амьдрал мөрий биш” уриатай аяны хүрээнд цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цуврал үйл ажиллагааг зохион байгуулсаар байна. Тэд өнгөрсөн долоо хоногт цахим мөрийтэй тоглоом, цахим залилангаас учирч болох хор уршгийн талаар Ил уурхайн ажилчдад мэдээлэл хийлээ.

”Цахим мөрийтэй тоглоом” тусгай арга хэмжээний хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн сургалтыг аймгийн цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн Кибер гэмт хэрэг хариуцсан эрүүгийн мөрдөгч, Ахлах дэслэгч Ц.Энхжин, Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан Ахлах мэргэжилтэн, Дэд хурандаа Л.Содбилэг нар явууллаа.

Энэ үеэр Зөрчил шалган шийдвэрлэх тасаг, эргүүл хамгаалалтын офицер, Дэслэгч Х.Ганзориг, Ахлагч Б.Рэнжэндорж нар ажилтнуудад гарын авлага тарааж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.
















