Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний тойм

        Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөний эхэнд ХАБЭАХ-ээс өнгөрсөн долоо хоногт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчил дутагдалгүй хэвийн ажилласныг мэдээллээ. Үйлдвэрлэл, техникийн хэлтсээс өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөн дээр өгөгдсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулж, Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, бэлэн байдалд шаардлагатай технологийн бараа бүтээгдэхүүний захиалга, гэрээ хийгдсэн байдал, бараа ачилтын явцын талаар мэдээлэв. Мөн “Их зогсолт”-ын ажлын үеэр бусад бүтцийн нэгжүүдээс авч хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнийг нөхөн татаж бүрдүүлэх ажлыг зохион байгуулж буйг онцоллоо.

        Сүүлийн өдрүүдэд усархаг бороо орж байгаатай холбоотой БОНХХ-ээс үйлдвэрлэлийн зарим үйл ажиллагаанд хүндрэл үүсэж болзошгүй газруудад тогтмол хяналт тавин ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн нутагт байгалийн нөхөн сэргээлтийн ажил өнөөдрийн байдлаар 31 хувийн гүйцэтгэлтэй байгааг тус хэлтсийн дарга мэдээлэлдээ дурдлаа.

        Үйлдвэрийн хэмжээнд намар, өвөлд бэлтгэх ажлыг төлөвлөгөөний дагуу үргэлжлүүлж байна. Баяжуулах үйлдвэрт үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор хийгдэж байгаа өргөтгөл шинэчлэлтийн ажлууд үргэлжилж, шинээр угсарч байгаа 9-р тээрмийг энэ сарын 10-наас эхлэн 72 цагийн туршилтаар ажиллуулж эхэлжээ. Цаашид схемийн бүрэн хүчин чадлаар ажиллуулахад шаардлагатай эрчим хүчний хангамжийн асуудал тулгамдаж байгаа юм байна. Энэ талаар холбогдох бүтцийн нэгжүүдийн удирдлагуудыг саналаа нэгтгэж танилцуулахыг Ерөнхий захирал үүрэг болгов.

        Хөрс хуулалтын тээвэрлэлтийн төлөвлөгөө ачих, тээвэрлэх машин механизмын хүрэлцээгүй байдлаас шалтгаалан тасалдаад байсан төлөвлөгөөний биелэлтийг хангуулахаар түрээсийн тээврийн тендер зарлаж, тендерт ялсан компани техникүүдээ татан ирүүлж эхэлснийг мэдээллээ. Энэ ажилд үйлдвэрээс шаардлагатай бүх бэлтгэл ажлыг хангаад байна. Гэрээт компани, техник хүн хүчээ ирүүлсний дараа Хөдөлмөрийн аюулгүй байдлын зохих сургалтад хамруулснаар түрээсийн тээврийг энэ долоо хоногт ажилд гаргах юм байна.

       Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны эхний хагас жилийн үйлдвэрлэл, эдийн засаг, үйл ажиллагааны тайлангийн хурлыг амжилттай зохион байгуулав. Энэ талаар Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх мэдээлэлдээ дурдаж, үйлдвэрлэлийн зарим бүтцийн нэгжүүд Москва дахь төлөөлөгчийн газрын ажлын уялдаа холбоог сайжруулах, үйлдвэрийн хэмжээнд архидан согтуурсан тохиолдол бүрд хууль журмын дагуу зохих арга хэмжээ авах, ажлын сахилга хариуцлагыг дээшлүүлэхийг бүтцийн нэгжүүдийн удирдлагуудад анхаарууллаа. Түүнчлэн, шат шатанд хариуцлагын тогтолцоог сайжруулж, хууль тогтоомж, дотоод журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатайг онцлов.

        Шуурхай зөвлөгөөний төгсгөлд үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтийн биелэлтэд анхаарч ажиллах талаар холбогдох бүтцийн нэгжүүдийн дарга нарт чиглэл өглөө. Үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтээс санхүү, эдийн засгийн үзүүлэлт шууд хамаарна. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханшийн өсөлт, бууралт биднээс хамаарахгүй ч бид төлөвлөсөн үйлдвэрлэлийн хүчин чадалдаа хүрэх, цаг хугацаандаа багтаж төлөвлөгөөгөө биелүүлэх ёстой гэдгийг үүрэг даалгавартаа онцолсон юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %