НҮБ болон АТГ-ын төлөөлөгчид “Энэрэл” төвийн үйл ажиллагаатай танилцлаа

        Эрдэнэт үйлдвэрийн холбогдох бүтцийн нэгжийн удирдлагууд Нэгдсэн Үндэстний байгууллага болон Авлигатай тэмцэх газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын охин компани болох “Монголиан смелтинг корпорейшн” ХХК-ийн ИБУИНВУ-ын Лондон хотод байрлалтай орон сууцны ашиглалтын өнөөгийн байдал болоод хуулийн байгууллагуудаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар танилцуулга мэдээлэл хийв.

              Авлигатай тэмцэх газар сүүлийн жилүүдэд авлигын гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гадаад улсад байршуулсан хөрөнгийг буцаан авах чиглэлд онцгойлон анхаарч ажиллажээ. Энэ хүрээнд Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж, Лондон хотын төвд байршилтай 4,5 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг буцаан авах ажиллагааг амжилттай гүйцэтгэсэн нь Монгол Улсын хувьд анхны тохиолдол төдийгүй Олон Улсад зөв жишиг ажил болсныг АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш уулзалтын үеэр хэлсэн үгэндээ онцолсон.

        Лондон хотын төвд байршилтай, авлигаар хураан авсан үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаас илүүтэйгээр түрээслүүлэх, түрээснээс олох орлогыг нийгмийн сайн сайхан, хүүхэд багачуудын төлөө зарцуулахаар шийдвэрлэснээ Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд энэ үеэр танилцуулсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн дэргэд 1992 онд байгуулагдсан “Энэрэл” асрамжийн төвд “Энэрэл Ирээдүй” сан байгуулах, санд төвлөрсөн хөрөнгийг тус төвийн хүүхэд багачуудад зориулахаар төлөвлөж байна.

        “Энэрэл” хүүхдийн төв эдүгээ 32 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, 300 гаруй хүүхдийг хүлээн авч, 260 гаруй хүүхдийг их, дээд сургууль, коллежид суралцуулан, мэргэжил боловсрол эзэмшүүлж, ажил амьдралын замд нь гаргасан билээ. Тус төв өнөөдрийн байдлаар 70 орчим хүүхэдтэй үйл ажиллагаа явуулж, хүүхдийг багаас нь амьдрах ахуйд сургах зорилгоор зуны зуслан хичээллүүлж байна. НҮБ болон АТГ-ын төлөөлөгчид “Энэрэл” төвийн хичээл сургалтын байр болон зуслангийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхдүүдтэй уулзаж ярилцан, тэдний сэтгэгдлийг сонслоо. Мөн зочдод тус төвийн бяцхан авьяастнууд урлагийн тоглолтоор бэлэг барьж, нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %