Эрдэнэт үйлдвэрийн анхдагч илгээлтийн эзэд, уурхайчдад төрийн одон медаль гардууллаа

Монгол түмний өнгөрсөн зуунд бүтээн босгосон шилдэг бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын “Анхдагч, илгээлтийн эзэд”- ийн 50 жилийн ой, Орхон аймгийн үндэсний баяр наадмыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ахмадууд, уурхайчин хамт олны төлөөлөлд төрийн дээд шагнал гардууллаа. 
Төрийн шагнал гардуулах ёслол  Соёл урлагийн цогцолборт болж, уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Батлут, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч М.Түмэнжаргал болон Эрдэнэт хотоос төрөн гарсан үе үеийн алдартан гавьяатнууд, ахмадууд, иргэдийн төлөөлөл оролцлоо. 
Төрийн шагнал гардуулах ёслолын эхэнд Эрдэнэт хот Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад анхнаас нь оролцож, ажил хөдөлмөрийн бүхий л он жилүүдээ төрөлх  хот болон үйлдвэрийнхээ  хөгжил дэвшилд зориулан ажиллаж ирсэн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Засвар механикийн заводын токарьчин асан, анхдагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан О.Зоригт, Монгол Улсын Гавьяат багш, анхдагч Д.Амар, төр нийгмийн зүтгэлтэн,  эвлэлийн байгууллагын анхдагч Т.Алтанхуяг нарын нэр бүхий ахмадуудыг  Орхон аймгийн “Хүндэт иргэн”-ээр өргөмжилж, шагналыг гардууллаа. 
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ахмад ажилтан О.Амгалан, Алтан гадас одонгоор тус үйлдвэрийн Хяналтын механик Б.Уртнасан, Үнэлгээний хорооны гишүүн О.Сэргэлэнбаатар, ахмад ажилтан Ж.Бүдгэрэл, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар Спорт цогцолборын Хүний нөөцийн мэргэжилтэн Д.Эрдэнэсувд, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын харьяа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны редактор Ч.Бадрал, техникч Д.Цогбадрах, Автотээврийн цехийн хэсгийн дарга Д.Алтанбаяр нарын олон ажилтан, уурхайчдын төлөөллүүд шагнагдаж, энгэртээ төрийн одон медаль зүүлээ. Мөн “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ойн медалиар Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийн анхдагч ахмадуудаа шагнаж, урамшууллаа.   


 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %