Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, ахмадуудад “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ойд зориулан "Анхдагч" медаль, батламж гардууллаа

Монгол орны төв хэсэг  “Эрдэнэтийн-Овоо”-ны орд газарт уулын баяжуулах үйлдвэр барьж байгуулах их үйл хэрэгт гар бие оролцож, Эрдэнэтийг бүтээлцсэн анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой энэ онд тохиож байна. 

Тэртээ 1974 оны намар илгээлтийн эздийн анхны цуваа Эрдэнэтийг зорин ирж, тэр цагаас хойш эх орны өнцөг булан бүрээс олон зуун залуус цуглаж, Зууны манлай үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгосон түүхтэй. Энэхүү түүхэн гавьяат үйлсийн эзэд, анхдагч, илгээлтийн эздийн  суу алдар, нөр их хөдөлмөр зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх зорилгоор Орхон аймгийн Засаг Даргын Тамгын Газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Анхдагч, илгээлтийн эзэд”-ийн 50 жилийн ойг тэмдэглэж байна. 

Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтад эхнээс нь ажиллаж, ажил хөдөлмөрөө зориулсан анхдагч ахмадууд, илгээлтийн эздэд өнөөдөр түүхэн ойн медаль гардуулж, хүндэтгэл үзүүллээ. Тус үйл ажиллагаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал болон газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо. 

Хүндэтгэлийн үйл ажиллагааг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нээж, одоогоос хагас зуун жилийн тэртээ "Эрдэнэтийн-Овоо"-г зорин, 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг бүтээн босгосон анхдагч, илгээлтийн эзэд, ахмадууддаа түүхт 50 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлсэн үгэндээ, анхдагч илгээлтийн эздийн түүхэн бахархалт үйлсийг үеийн үед эгнэгт санаж дурсан, хүндэтгэх учиртайг онцлон, “Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгч уурхайчин хамт олон бид,  анхдагч, илгээлтийн эзэд, ахмадууд та бүхнийхээ залгамж чанарыг хадгалж,  улс эх орныхоо хөгжил дэвшилд үргэлж манлайлагч, тулах багана, тулгуур хүч байх эрхэм үүргээ нэр төртэй биелүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгааг онцлон тэмдэглэе” гэсэн юм. 

Мөн Эрдэнэт үйлдвэрийн анхдагч, тус үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлийн дарга Д.Байгаль, 31 насандаа Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын цол хүртсэн, ууган баатар Д.Жаргалсайхан нар анхдагч илгээлтийн эзэддээ хандан баярын мэндчилгээг чин сэтгэлийн халуун дотно талархал, бахархлын үгтэй хамтатган дэвшүүллээ. 

Эрдэнэт үйлдвэрийн шавыг тавилцахаас эхлээд ашиглалтад оруулах хугацаанд тухайн үеийн нам засаг, залуучуудын байгууллагын илгээлт, томилолтоор нийт 1000 гаруй  анхдагч, илгээлтийн эзэд ажилласан тухай түүхийн баримт бичигт тэмдэглэгдсэн байдаг. Тэдний 580 гаруй нь өнөөдөр түүхэн ойн хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцож байгаа аж. 
Эх орныхоо хөгжил дэвшилд оруулсан хувь нэмэр, хийсэн бүтээсэн бүхнийг нь гэрчлэх одон медалиа энгэртээ зүүж, нүдэндээ баярын мишээл тодруулан өөр хоорондоо хөөрөлдөх анхдагч ахмадууд, илгээлтийн эздэд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ Эрдэнэт хотын сүлд дуу “Эрдэнэтийн-Овоо”-гоор түрлэг нэмж, дурсгалын зураг татуулснаар өндөрлөлөө. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %