МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Ш.ДАВААХҮҮД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудтай хийсэн уулзалтын үеэр тус үйлдвэрээс төрөн гарсан 9 дэх Хөдөлмөрийн баатар Ш.Даваахүүд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нарын хамтаар баяр хүргэж, хүндэтгэл үзүүллээ. Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин, Үндэсний сурын Дархан мэргэн, Зууны манлай сурын харваач Шагжсүрэнгийн Даваахүүд саяхан болж өнгөрсөн үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм. 

 

Уурхайчин хамт олны дундаас төрийн өндөр дээд цол хүртэж, хөдөлмөрийн баатар төрсөнд салбарын сайдын хувьд сэтгэл туйлын өндөр буйгаа Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц. Туваан илэрхийлээд, шинэхэн баатартаа алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай сүү, цэцгийн баглаа барилаа. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, Хөдөлмөрийн баатар Ш.Даваахүүд баяр хүргэхийн ялдамд Монголын Байт харвааны холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж, уг спортыг хөгжүүлэх, өвлүүлэн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэн, талархал илэрхийлэв.
Аливаа амжилтын ард олон хүний сэтгэл зүтгэл, маш том баг байдаг. Түүн лугаа миний амжилтын ард Эрдэнэт үйлдвэр бүтнээрээ байдаг. Бүхий л цаг үед бүх талын тусламж дэмжлэг, нөөц боломжоор хангаж, хамтран ажилласны үр дүнд төрийн дээд шагнал ирсэн гэж бодож байна. Одоогоос 35 жилийн өмнө, тухайн үед Эрдэнэт үйлдвэрийн анхны Монгол ерөнхий захирлаар ажиллаж байсан Ш.Отгонбилэг захирал, Эрдэнэт хотод үндэсний сурын спортыг хөгжүүлж, өвлүүлэн үлдээх санал тавьж байлаа. Тэр цагаас өнөөг хүртэл энэ үйлсэд гар бие зүтгэхийн зэрэгцээ өөрийн спортын амжилтаа ахиулахын төлөө хичээж ирснийг маань өндөр дээд шагналаар үнэлсэнд их баяртай байна. Хамт олондоо маш их баярлалаа” хэмээн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Үндэсний сурын харвааны Дархан мэргэн Ш.Даваахүү энэ үеэр сэтгэгдлээ хуваалцлаа.

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %