Мэдлэг түгээх ажлын байр төсөл ДЦС-ын Турбины машинчийн ажлын байранд хэрэгжиж байна

“Мэдлэг түгээх ажлын байр” төсөл Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-д хэрэгжиж эхэллээ. Ажилтнуудад ажлын байраар нь дамжуулан мэдлэг түгээх, хадгалж үлдээх, мэдлэг туршлагаа харилцан хуваалцах зорилготой “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг Хүний нөөц, захиргааны хэлтсээс санаачлан үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж байна. ДЦС-ийнхан уг төслийн хүрээнд Турбины машинчийн ажлын байрыг сонгож хэрэгжүүлж буйгаа танилцуулав. Энэ үйл ажиллагаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр, ДЦС-ын дарга Г.Мөнх-Эрдэнэ болон бусад мэргэжилтнүүд оролцож, ДЦС-ын Турбины хэсгийн турбин ашиглалтын мастер Б.Пүрэвсайхан Турбины машинчийн ажлын байрны онцлог, мэргэжлийн цар хүрээ түүнийг дагасан мэдлэг, ур чадвар, ажилтнуудад өгөх үр өгөөжийн талаар илтгэл, танилцуулга хийлээ. 

ДЦС-ын ажлын байранд хэрэгжүүлэх “Мэдлэг түгээх ажлын байр” төслийг бид Турбины машинчийн ажлын байрнаас эхэлж байна. Учир нь Турбины машинчийн мэргэжил онцлогтой. Тухайлбал, нарийн мэргэжил учраас ажилтнаас өндөр ур чадвар, анхаарал сэрэмж шаарддаг. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй ажлын байр учраас хөдөлмөрийн аюулгүй байдлыг чанд сахиж ажилладаг. Нөгөөтээгүүр, эрчим хүчний системд мөрдөгддөг техник ашиглалтын дүрэмд Турбины машинчийн хөдөлмөрийн эрх, үүргийг заасан байдаг. Ийм олон талын мэдлэг ур чадвар шаарддаг ажлын байр учраас сонгож авсан. Энд мэдлэг түгээх төсөл хэрэгжүүлснээр ажилтнууд хоорондоо мэдлэг туршлагаа солилцож түгээх, хадгалах, илүү сайжруулах боломж нээгдэж байгаа. Хүний нөөцөө бэлтгэх, чадавхжуулахад маш өндөр үр дүнтэй ажил болж байна, гэж ДЦС-ын Турбины хэсгийн дарга Ч.Баярмагнай ярилаа. 
Харин ДЦС-ын Турбины хэсгийн турбин ашиглалтын мастер Б.Пүрэвсайхан, “Миний хувьд, ажлын байраар дамжуулан мэдлэг түгээж эхэлснээр ажилтнуудын идэвх оролцоо, хандлага, хийж бүтээх хүсэл эрмэлзэл нэмэгдэж, дээшилж байгаа нь харагдаж байгаа. Тиймээс зөвхөн Турбины машинчийн ажлын байраар хязгаарлагдахгүйгээр бүх ажлын байранд онцлогт нь нийцүүлэн үе шаттай, тасралтгүй хэрэгжүүлэх нь зүйтэй юм” гэв. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %