Шуурхайн тойм мэдээлэл

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гарагийн ээлжит өргөтгөсөн шуурхай зөвлөгөөн шинэ томилгоо хийсэн тухай мэдээллээр эхэллээ. Шуурхайн эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх, Ерөнхий захирлын 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн тушаалаар ажилтан Д.Баярбатыг тус үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар томилсныг танилцуулав. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар томилогдож буй Доржийн Баярбат нь тус үйлдвэрийн Ерөнхий нягтлан бодогч, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөх зэрэгтэй. Монгол Улсын Төрийн өмчийн хороонд мэргэжилтэн, албаны дарга, Монросцветмет ХХК-д Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч, “Эрдэнэс Монгол” ХХК-д Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал зэрэг албыг тус тус хашиж ирсэн дадлага туршлагатай мэргэжлийн санхүүч ажээ.  
Энэ долоо хоногийн бямба гараг буюу 7 дугаар сарын 27-ны өдрийн 20:00 цагт үйлдвэрийн хэмжээнд тэг зогсолт эхэлж, ирэх даваа гарагт буюу 7 дугаар сарын 29-ний 20:00 цагт үйлдвэрлэлийн үйл ажиллагааг залгахаар төлөвлөж байна. “Их зогсолт”-ын бэлтгэл ажлын явцыг холбогдох цех, нэгжийн удирдлагууд өөр өөрсдийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээллээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах хүрээнд цэвэр усны нөөц нийлүүлэлт, Ерөнхий захиргааны 1, 2-р байранд халуун хоол захиалгаар бэлтгэх асуудлыг шийдвэрлэж, ажлын байрны хэмжилт, цэвэрлэгээг хийж буйг ХАБЭА-н хэлтсийн дарга Д.Мөнхболд танилцуулсан. Эрчим хүчний чиглэлийн ажлууд батлагдсан төлөвлөгөөний дагуу хийгдэж, бэлтгэл хангагдаж байна. Цахилгаан эрчим хүчний зарим асуудлуудыг дотоод нөөц бололцоонд тулгуурлан шийдвэрлэж, төлөвлөсөн бүх ажлуудаа хугацаанд нь хийж гүйцэтгэнэ гэж Эрчим хүчний хэлтсийн дарга Л.Ариунболд онцлов. Их зогсолтыг зохион байгуулах, бэлтгэл хангах хүрээнд ажлын хэсэг болон холбогдох цех, нэгжүүд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудаа нарийвчлан хэлэлцэж, асуудлыг цаг тухай бүрд нь шийдвэрлэн ажилласнаар хангамжаас бусад бүх бэлтгэл бүрэн хангагдаж буйг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээллээ. Бараа материалын нийлүүлэлт, хангамжийн чиглэлээр нийт 102 тендер шалгаруулалт зохион байгуулснаас 68 хувь нь бүрэн биелж, ойрын өдрүүдэд нэмж 22 гэрээний дагуу нийлүүлэлт нэмж хийгдэх юм байна. 

Эрдэнэт үйлдвэрийн 2025 оны үйлдвэрлэл, эдийн засгийн үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөг боловсруулах ажилтай уялдуулан нийт удирдлага, холбогдох бүтцийн нэгжүүдийн мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээний хэлтсээс санаачлан, анх удаа зохион байгуулах тус хэлэлцүүлэгт Монгол банкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир оролцож, 2025 оны гадаад орчны төлөв байдал, тухайлбал, олон улсын болон дотоодын бүс нутаг, хууль, технологи, улс төр, эдийн засаг, нийгмийн хүчин зүйлүүдийн талаар танилцуулж, бизнес төлөвлөгөө боловсруулахдаа анхаарах зүйл, чиглэлийн талаар зөвлөмж, зөвлөгөө өгөх ажээ. Мөн Эрдэнэт үйлдвэрийн 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангийн хурлыг ирэх 8 дугаар сарын 6-наас 8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %