Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, ес дэх Хөдөлмөрийн баатраа угтаж авлаа

Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга, үндэсний сурын Дархан мэргэн Шагжсүрэнгийн Даваахүүд,  Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Ингэснээр  46 жилийн түүхэн замналтай Эрдэнэт үйлдвэрийн хамт олны дундаас  9 дэх хөдөлмөрийн баатар төрж буй нь энэ юм. 
Өнгөрсөн ням гаригт үйлдвэрийн  төлөөлөл, нийгмийн цехүүдийн удирдлага, хамт олон шинэхэн хөдөлмөрийн баатраа “Эрдэнэт” угтах хаалган дээр алд цэнхэр хадагтай хүндэтгэн тосож авлаа. Энэ үеэр Хөдөлмөрийн баатар Ш.Даваахүү, уурхайчин хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, гуч гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн Эрдэнэт үйлдвэрээрээ овоглож, энэхүү эрхэм алдрыг хүртсэндээ сэтгэл туйлын өндөр буйгаа хуваалцав.

 

Ш. Даваахүү нь үндэсний сурын спортоор 1989 оноос хичээллэж эхэлснээс хойш ардын төрийн наадамд 5 удаа түрүүлж, 7 удаа үзүүрлэж 4 удаа айрагдсан цорын ганц харваач юм. Мөн түүний 40 сумнаас 40 оносон үнэмлэхүй дээд амжилт нь одоог хүртэл давтагдаагүй байна. 

Тэрээр үндэсний сурын спортоор хичээллэж, амжилтанд хүрэхийн зэрэгцээ “Эрдэнэт үйлдвэр”-ийн Спорт цогцолборт арга зүйч, маркетингийн ахлах менежер, ахлах дасгалжуулагч, захирал зэрэг ажлуудыг  тасралтгүй 28 жил гүйцэтгэж, нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн ажлыг байгууллагын боловсон хүчин, материаллаг баазаа түшиглэн үйлдвэрийн хамт олны дотор мэргэжлийн чиглэлээр нийтийн биеийн тамирын олон талт ажлыг жил, улирал, сараар төлөвлөж зохион байгуулж ирсэн байна. Үр дүнд нь тус үйлдвэрийн хэмжээнд нийтийн биеийн тамирын олон хэлбэрийн ажил, спортын уралдаан тэмцээн, өдөрлөг, уулзалт, өвөл зуны спартакиад уламжлал болон зохиогдож,  жилд дунджаар спортын 17-20 секц, 30 шахам чийрэгжүүлэх дугуйланд 2400 гаруй хүн хамрагдан, нийтийн биеийн тамирын уралдаан тэмцээнийг спортын 13 төрлийн уралдаан тэмцээнд  давхардсан тоогоор 80-100 мянган хүн оролцдог болсон юм.  

Түүнчлэн их спортын менежментийг боловсронгуй болгох, шигшээ багийн дасгалжуулагчдыг дотоодын болон гадаадын мэргэжил дээшлүүлэх сургалтанд төлөвлөгөөтэйгөөр сургаж тэдний мэдлэг чадварыг өндөр түвшинд хүргэж, тамирчдын бэлтгэл, сургалтыг орчин үеийн спортын шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн төлөвлөж чанартай хийснээр  Хангарьд клубын тамирчдаас олимпийн медальтан 6, дэлхийн аварга 3, дэлхийн аваргын медальтан 12, тивийн аварга 10, тивийн аваргын мөнгөн медальт 12, хүрэл медальт 13 тус тус төрж олон улс, улсын аваргын тэмцээнээс сүүлийн 5 жилд 750 гаруй медаль авч багийн дүнгээр улсын аваргын тэмцээнд тогтмол  эхний байруудад шалгарч ирлээ. 
Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дарга Ш.Даваахүүгийн энэхүү ажил хөдөлмөрийн ололт, үр шим  болон үндэсний сурын спортод үзүүлсэн үнэмлэхүй дээд амжилтыг үнэлэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %