Шуурхайн тойм мэдээлэл

Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дарга, МУГТ, Дархан мэргэн харваач Ш.Даваахүү, Хөдөлмөрийн баатар цол хүртлээ

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөний  онцлох мэдээ энэ байлаа.  Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Спорт цогцолборын дарга, Монгол Улсын Гавьяат тамирчин, үндэсний сурын Дархан мэргэн харваач Шагжсүрэнгийн Даваахүүд, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээснээр тус үйлдвэрийн хамт олон 9 дэх баатраа өлгийдөн авч байна.  Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборт дасгалжуулагч, арга зүйч, ахлах дасгалжуулагч, цогцолборын даргаар нийт 30 гаруй жил ажиллаж, үндэсний өв соёл монгол  сурын харвааг хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн, хадгалж үлдээхэд үнэтэй хувь нэмрээ оруулсаар ирсэн юм. Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Ш.Даваахүү мэргэний сурын спортын амжилтын замнал 1990 онд сумынхаа аварга шалгаруулах тэмцээнд 19 онож түрүүлснээр эхэлсэн бол Монгол түмний их цэнгэл баяр наадам,  Үндэсний сурын түүхэнд 40 сумнаас ганц ч алдалгүй буюу 40 онон түрүүлсэн анхны бөгөөд ганцхан харваач болжээ. Түүний энэхүү түүхэн амжилт, гавьяаг Ерөнхий захирал Г.Ёндон шуурхай зөвлөгөөний үеэр онцлон, Хөдөлмөрийн баатар хэмээх алдар хүндтэй шагнал гардан авч буй торгон агшинд хамт олны зүгээс халуун баяр уламжлах нь зүйтэйг онцлон тэмдэглэв. 


 

Ээлжит “Их зогсолт”-ын ажил эхлэхэд бэлэн болжээ

Энэ сарын 30-нд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хийгдэх “Их зогсолт” эхлэхэд бэлэн болжээ. Энэ тухай Механикийн хэлтсийн дарга, “Их зогсолт”-ын ажлын штабын дарга Б.Чинзориг дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Өөрөөр хэлбэл, энэ үеэр ажиллах хүн хүч, гадны байгууллагуудын ажлын хуваарь,  засварын тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн тоноглол, хэмжилтийн жагсаалт, ажилчдын халуун хоол зэрэг үйлдвэрлэлийн талаас шаардлагатай бүхий л бэлтгэл хангагдсан байна. Бараа материалын хангамж, нийлүүлэлтийн 50 гаруй  хувийг татан авсан бол үлдсэн хувийг энэ сарын 26-нд сүүлийн байдлаар нийлүүлэх юм байна. Эрдэнэт үйлдвэр жил тутамд нэг удаа үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа тэг зогсолт хийж, технологийн нөөцгүй ажиллагаатай техник тоног төхөөрөмжүүдийн найдвартай, тасралтгүй, аюулгүй байдлыг хангах зорилгоор иж бүрэн засвар үйлчилгээ хийдэг. Энэ удаагийн “Их зогсолт”-ыг энэ сарын 30-ны 20.00 цагаас 8 сарын 1-ний 20.00 цаг хүртэл хийж гүйцэтгэх юм.  


Баяр наадмын өдрүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдлыг чандлан сахиж, хариуцлагатай ажиллахыг анхаарууллаа


Үйлдвэрлэлийн тасралтгүй горимтой Эрдэнэт үйлдвэр Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд хариуцлагатай жижүүр гарган ажиллуулдаг. Энэ дагуу Ерөнхий захирлын тушаал гарч, хариуцлагатай жижүүр болон баярын өдрүүдэд ажиллах албан хаагчдын ажлын хуваарь батлагдаж буйг шуурхайн зөвлөгөөнөөр онцолсон. Энэ жилийн баяр наадмын амралт 5 өдөр үргэлжлэх бөгөөд тушаалаар ажиллах ажилтнууд онцгой сонор сэрэмж, анхааралтай байж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр хэмжээнд сахиж ажиллахыг үйлдвэрийн удирдлагын зүгээс чиглэл болгов. Мөн цех нэгжүүд дотоод хөдөлмөр зохион байгуулалтаа нарийн төлөвлөж, удирдах ажилтнуудад ээлжийн болон баярын амралтаа эдлэхдээ ээлжлэх, солигдох зэргээр зохицуулж, хариуцлагатай ажиллах үүрэг өглөө. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна
Б.БАЯНБАТ: Эргэлтийн 3-р усан санг хүчитгэсэн төмөр бетон хийцлэлтэй байгуулснаар 50 жил ашиглах боломж бүрдсэн
Г.МӨНХ-ЭРДЭНЭ: Хэрэглээний өсөлтийн үед үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх боломжтой
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %