“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс 7-р сарын 3, 4-нд “Эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” сургалтыг “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль дээр зохион байгууллаа. Энэхүү сургалт нь эрсдэл хариуцагч нарт эрсдэлийн удирдлагын тогтолцоо, түүнийг байгууллагад нэвтрүүлэх шаардлага, ач холбогдлын талаар таниулах, эрсдэлийн үнэлгээ хийх чадамж олгох зорилготой аж. Сургалтад бүтцийн нэгжийн эрсдэл хариуцсан 100 ажилтан оролцож, “Ундрах партнерс” ХХК-ийн захирал, зөвлөх багш Б.Оюунболор, зөвлөх багш Х.Уянга, зөвлөх багш О.Хандсүрэн нар хичээл заалаа. Сургалтыг “Эрсдэлийн тогтолцоо”, “Эрсдэл хариуцагч ажилтан ба эрсдэл тодорхойлох”, “Эрсдэлийг үнэлэх, бууруулах”, “Эрсдэлийг хянах, тайлагнах” гэсэн сэдвийн дор мини лекц, дасгал ажлын журмаар явууллаа. Сургалт үр дүнтэй, сонирхолтой байсныг оролцогчид онцлов.
“Эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” сургалт үргэлжилж байна

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0