“ЭРДЭНЭТ ЦОГЦОЛБОР” ДЭЭД СУРГУУЛИЙН ШИЛДЭГ ДОЛООН ТӨГСӨГЧ ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАХ БАТЛАМЖ ГАРДЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх, ШУТИС-ийн харьяа Ш.Отгонбилэгийн нэрэмжит “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн хаврын улирлын 25 дахь төгсөлтийн “Эрдмийн баяр” ёслол хүндэтгэлийн ажиллагаа Соёл, урлагийн цогцолборын их танхимд өнөөдөр боллоо. 
“Эрдмийн баяр”-т ШУТИС-ийн ректор, доктор, профессор Т.Намнан, доктор, профессор Н.Ганчимэг, Санхүү төлөвлөлт эрхэлсэн доктор, профессор н.Баяр-Эрдэнэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, геологи-минералогийн ухааны доктор Г.Ёндон, Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин, Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга, доктор О.Отгонбаяр, Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат уурхайчин Х.Баатархүү нарын хүндэт зочид, Эрдмийн зөвлөлийн гишүүд, эрдэмтэн багш, ажилчид, төгсөгчид оролцов. 

Энэ үеэр “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг 3.2-оос дээш үнэлгээний голч дүнтэй дүүргэж буй шилдэг төгсөгч А.Жаргалмаа, П.Номин-Эрдэнэ,  О.Мөнхсолонго, Б.Батсанаа, Б.Одгэрэл, С.Төгстөгөлдөр, У.Билгүүн нарт Дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Монгол Улсын Баатар Эрдэнэт үйлдвэрт ажиллах эрхийн батламж гардуулсан юм. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон төгсөгчдөд хандаж үг хэлэхдээ, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль химийн инженерчлэлийн анги нээж, Эрдэнэт үйлдвэрийн дэргэд шинээр баригдаж буй Үйлдвэрлэл, технологийн парк, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр болон түүнийг дагасан өртөг шингэсэн үнэлэмж өндөр бүтээгдэхүүн гаргах хими технологийн үйлдвэр Монгол Улсад эрчимтэй хөгжихөд шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх болсонд талархал илэрхийлээд, өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, сайн инженерүүд болохыг хүсэн ерөөгөөд ажлын амжилт хүслээ. 
“Эрдэнэт цогцолбор” дээд сургууль 2023-2024 оны хичээлийн жилд Японы сургалтын Коосэн хөтөлбөрийг анх удаа орон нутагт амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй инженер технологиос гадна нийгмийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэснээрээ онцлог юм. 
Энэ хичээлийн жилийн хаврын улиралд магистрын хөтөлбөрөөр 13,  бакалаврын хөтөлбөрөөр 70 гаруй төгсөгч ийнхүү нэгэн зэрэг дипломоо гардаж, “Эрдмийн баяр”-аа ёслол төгөлдөр тэмдэглэлээ. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %