“Эрдэнэт” сувиллын цогцолборын “Чулуут” саам амралт 6-р сарын 17-ноос эхний ээлжийн амрагчдаа хүлээн авахаар бэлтгэл хангаж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, ахмадууд, МШӨ-ний улмаас хувь тогтоолгосон иргэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх бөгөөд нэг ээлжиндээ 70-80 амрагч хүлээн авах юм.
Булган аймгийн Хангал сумын байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байрлах “Чулуут” саам амралтынхан зуны турш зургаан ээлжийн амрагчид хүлээн авч, гүүн зэлэн дээрээс бүлээн саам уулгаж, өдөр бүр шинэ хонины махаар хийсэн амтат хоол, сүү, цагаан идээгээр үйлчилэх бэлтгэлээ хангажээ. Мөн яаралтай тусламжийн бэлэн байдлыг ханган ажиллана гэж “Эрдэнэт” сувиллын цогцолборын чанарын менежер Л.Машбат ярилаа.
Түүнээс гадна энэ зун 120 ортой “Эрдэнэт” сувилал ажиллахаар болсон байна. Энд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид хөдөлмөрийн нөхцөлөөсөө шалтгаалаад 75 хүртэл, уурхайчдын ар гэр 40 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой. Мөн сүүлийн 10-аад жил үр нөлөөгөө үзүүлж буй “Тэгш нуруу” хөтөлбөр үргэлжлэн хэрэгжиж, Сэргээн засах эмчилгээний тасаг хэвийн ажиллаж байна.
“Чулуут” саам амралт 6-р сарын 17-ноос ажиллаж эхэлнэ
Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0















