Солонгосын нарийн мэргэжлийн эмч нар Эрдэнэт хотод ажиллалаа

Бүгд найрамдах Солонгос улсын Бүндан Жэсэн эмнэлгийн эмч нар амралтын өдрүүдэд Эрдэнэт хотод хүрэлцэн ирж, аймгийн иргэдэд үзлэг оношилгоо хийж зөвлөгөө өглөө. Тус эмнэлгийн Урологийн тасгийн эмч Сун Жон Хуан, Хоол боловсруулах эрхтэн эмгэгийн эмч Пак Сан Жүн нар Орхон аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон хувийн хэвшлийн “Талын булаг” эмнэлэгт ажиллаж, 30 гаруй иргэнд оношилгоо шинжилгээ, үзлэг хийв. Энэхүү үйл ажиллагааг Олон улсын эрүүл мэнд, аялал жуулчлалын ДАМО байгууллага эуучлан,  YES Mongolia ТББ дэмжин зохион байгууллаа.  Харин эрүүл мэндийн үзлэгийг хамтран зохион байгуулж буй Бүндан Жэсэн эмнэлэг нь өвчлөлийн 3,4-р шатанд орж, хүндэрсэн өвчтөнүүдийг эмчилж, үр дүнд хүрсэн гэдгээрээ Солонгос улстаа хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүндтэй эмнэлэг юм. Тус эмнэлэгт хийсэн нийт мэс засал, хагалгаа, эмчилгээний  99.3 хувь нь амжилттай болсон байна. Тиймээс дээрх байгууллагууд санаачлан, Бүндан Жэсэн эмнэлгийг сонгон, Эрдэнэт хотдоо авчирсан аж. 

Бүндан Жэсэн эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн эмгэгийн эмч Пак Сан Жүн үзлэгийн үеэр сэтгэгдлээ хуваалцахдаа,  “Өнгөрсөн 4 сард бид Эрдэнэтчүүдэд үзлэг оношилгоо хийгээд буцсан. Тэр үер Эрдэнэт үйлдвэртэй танилцахын зэрэгцээ тус үйлдвэр болон Орхон аймгийн удирдлагуудтай эрүүл мэндийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон юм. Миний хувьд хоол боловсруулах эрхтэнүүд тухайлбал ходоод, улаан хоолой, нойр булчирхай, элэгний хорт хавдар зэрэг өвчнийг эрт үед нь оношилж эмчилдэг. Энэ удаа бид 27 өвчтөнийг үзэж, оношилж эмчилгээ зөвлөхөөр бүртгэж авсан. Бидэнд үзүүлэх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг цахимаар авч, шинжилгээ болон бусад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж авахдаа “Талын булаг” эмнэлэгтэй хамтарсан. Цаашид бид ходоодны дурангийн мэс заслыг Эрдэнэт хотод, жишээлбэл “Талын булаг”  эмнэлэг,  эмч нартайгаа хамтран хийх, тэдэнд мэргэжлийн тусламж үзүүлэх чиглэлээр ажиллана” гэж онцлов.
Орхон аймгийн иргэдэд 26 дахь жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж буй “Талын булаг” эмнэлгийнхэн нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү үзлэгийг хамтран хийж байгаагаа  эмнэлгийн захирал, Зүрх судасны эмч Ч. Болорзул ярив.  Дэлхийн жишигт хүрсэн шилдэг эмнэлэг, эмч нарын эрүүл мэндийн үйлчилгээг Эрдэнэт хотдоо авчрах, Солонгос улс руу явж үзүүлэх боломж хомс иргэддээ ойртуулах, хүргэх зорилготой  тус эмнэлэг цаашид энэ үйл ажиллагаагаа дотрын чиглэлийн нарийн мэргэжлийн эмч нарыг урих, цахимаар холбож,  зөвлөгөө өгөх зэргээр өргөжүүлэх юм байна.  
Мөн 2016 оноос эрүүл мэнд, аялал жуулчлалын үйл ажиллагаагаа явуулж буй ДАМО олон улсын байгууллагын тэргүүн Л. Юра, “Манай байгууллагын төв Солонгос улсад байрладаг бөгөөд тус  улсын албан ёсны  зөвшөөрөл бүхий  эмнэлгүүдтэй гадаадын иргэдийг холбож, хүлээн авах үйлчилгээ эрхэлдэг. Мөн Монгол улсаас Солонгос руу  оношилгоо эмчилгээ хийлгэхээр явах хүсэлтэй хүмүүст зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Энэ удаа бид Эрдэнэт хотынхоо иргэдэд зориулан Солонгосын эмчийн зөвлөгөө өгөх үйлчилгээг үнэ төлбөргүй зохион байгуулж байна. Хамтын ажиллагаагаа өргөжүүлж, орон нутгийн эмнэлгүүдтэй сургалт зөвлөгөө зэрэг эрүүл мэндийн олон төрлийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн” гэв. 


Түүнчлэн, “Манай байгууллагын зүгээс хамтын ажиллагааг өндөр түвшинд гаргахад дэмжлэг үзүүлэх, Солонгос улсад хийгддэг Монголд хийгдэх боломжгүй нарийн мэргэжлийн хагалгааг эх орондоо хэрхэн нутагшуулах, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцан солилцож туршлага судлуулах чиглэлээр ДАМО байгууллагатай хамтарч байна. Мэдээж, цаашид энэ үйл ажиллагаагаа илүү нягтруулж, төр хувийн хэвшлийн эмнэлгүүд болон олон улсын эмнэлгийн хамтын ажиллагааг хөгжүүлж, өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулах хөтөлбөр хэрэгжүүлнэ”  YES Mongolia ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Алтаншагай үйл ажиллагааны талаар онцоллоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.АТАРБАЯР: Манлайлал гэдэг бол бусдад эергээр нөлөөлөх, уриалан дагуулах ур чадвар юм
Б.БАТБАЯР: Миний судалж мэдсэн зүйл их далайн уснаас шанагаар хутгаж авсан төдийхөн юм
С.БАТБОЛД: Автобус, ачааны машин угсрах үйлдвэр байгуулах ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан
Т.Түмэн-Өлзий: Өнгөрсөн онд хийсэн техник, технологийн өргөтгөл, шинэчлэл 2025 оны төлөвлөгөөг амжилттай биелүүлэхэд дөхөм болно
Т.БАТМӨНХ: ХҮНИЙ ХӨГЖИЛ ХҮДРИЙН ҮЛ ТАСРАХ УРСГАЛЫН ХУРДНААС ХОЦРОХ ЁСГҮЙ
Т.АТАРБАЯР: Цахим сургалтын платформ ашиглах нь илүү үр дүнтэй...
О.Отгонбаяр: Манлайлал, авьяас чадварын хөтөлбөр нь удирдах шатны түлхүүр ажилтны нөөц бэлтгэж буй анхны хөтөлбөр юм
Б.ЧИНЗОРИГ: “Эрдэнэт машин цогцолбор-2025” форумд гадаадын найман хөрөнгө оруулагч, дотоодын 33 аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байна
Н.Мөнхбаяр: “Зогсох эрхгүй” уурхайн ажлынхаа онцлог, зорилгыг сайн мэддэг уурхайчин хамт олноороо бахархдаг
М.ОТГОН: Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %