Ахмадууд спортын таван төрлөөр өрсөлдлөө

Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Ахмадын нэгдсэн зөвлөлөөс уламжлалт спорт өдөрлөгөө зохион байгууллаа. Тус зөвлөл жил бүрийн 6 сард нийт ахмадуудынхаа дунд спорт өдөрлөг зохион байгуулж, өнгөрсөн жилийн соёл спорт, олон нийтийн ажлаа дүгнэж, хаалт хийдэг уламжлалтай. Энэ жилйн спорт өдөрлөгийн үйл ажиллагааг Баян-Өндөр уулын энгэрт Хүрэн булагийн рашааны дэнж дээр, эрүүл агаар идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хоршуулах хэлбэрээр явуулав. Спорт өдөрлөгт нийт 300 орчим ахмад оролцож, таван төрлийн уралдаан тэмцээнд хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. 
“Энэ удаа бид ахмад бүрийн оролцоог хангах, идэвхжүүлэх зорилгоор тэмцээн бүрт хүн   давхцуулахгүйгээр баг тамирчдаа бүрдүүлэхийг чухалчилсан. Учир нь ахмад бүхэн ямар нэг уралдаанд оролцож, идэвхтэй байхыг уриалж байгаа.  Багууд маань уулын оргил булаалдах, бөмбөг гоол хийх, цагирагт бөмбөг шидэх зэрэг буухиа тэмцээнээс гадна шагай шүүрэх, морь уралдуулах  уламжлалт тэмцээнд оролцож, өрсөлдөнө.  Өөр  өөрсдийн харьяа цех нэгжээрээ баг болж, нийт 63  шагналт  байрын төлөө уралдана. Энэ жил бид тэмцээний  баян ходоод буюу сүүлийн байранд орсон баг тамирчдыг ч шагнаж урамшуулж буйгаараа онцлогтой” гэж  Ахмадын Нэгдсэн зөвлөлийн орлогч дарга Х.Долгоржав ярилаа. 
Эрдэнэт үйлдвэрийн Ахмадын нэгдсэн зөвлөлд энэ оны 6 сарын 1-ний байдлаар, 2975 ахмад харьяалагдаж байна. Ахмадын нэгдсэн зөвлөлөөс Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбож, үйлдвэрийнхээ хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан ахмадууддаа анхаарал халамж тавьж, тэднийхээ эрүүл мэнд идэвхтэй амьдралын хэв маягт урам зориг нэмэх үүднээс олон төрлийн үйл ажиллагаа төлөвлөн,  хэрэгжүүлдэг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %