“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хүний нөөц, захиргааны хэлтсээс Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрт оролцогчдыг үйлдвэртэй танилцуулах аялал зохион байгууллаа. Мөн энэ үеэр залуу ажилтны дэмжих хөтөлбөрийн оролцогчдод “Төслийн боловсруулалт, өнөөгийн төлөв байдлын тодорхойлолт, хэрэгжилт үр дүнгийн тооцоолол” сургалт болов.
Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөрийн оролцогчдын үйлдвэртэй танилцах аялал, залуу ажилтныг дэмжих хөтөлбөрийн сургалтын үеэр Эрдэнэт сувиллын цогцолборын Их эмч А.Гэсэрмаа, Дулааны цахилгаан станцын зуухны тоноглолын машинч, эргүүлч Ч.Чингис, цахилгаан ба хийх гагнуурчин Т.Баасанбямба, Засвар, механикийн заводын фрезерчин Э.Мөнхдөлгөөн, токарьчин А.Мөнх-Од нарт уламжлал ёсоор Шинэ ажилтны багц гардуулж, амжилт хүслээ.
Эрдэнэт үйлдвэрт сонгон шалгаруулалтаар энэ оны эхний улиралд шинээр ажилд орсон ажилтнуудын аялалд 50 гаруй хүн хамрагдсан бол энэ удаагийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах аялалд оролцогчид нь 4-6 сард сонгон шалгаруулалтаар ажилд орсон 53 хүн байв.
Шинэ ажилтнуудаа үйлдвэртэй танилцуулж, залуу ажилтнуудыг дэмжих сургалт зохион байгууллаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0