“Манайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн сургалт боллоо

“Манайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрийн хүрээнд “Системийн сэтгэлгээний онцлог, зарим арга хэрэгсэл” сэдэвт сургалт Эрдэнэт цогцолбор дээд сургууль дээр өнөөдөр боллоо. Энэхүү сургалтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Удирдлагын академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хамтран зохион байгуулав. Сургалтын эхэнд Анагаах ухааны доктор, дэд профессор Ч.Эрдэнэчимэг, Э.Ариунаа нар “Системийн сэтгэлгээний тухай ойлголт, онцлог”,”Системийн сэтгэлгээний арга хэрэгсэл”, “Ёс зүйг дээдлэн үлгэрлэн манлайлах арга хэлбэр” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.  Уг сургалтын ач холбогдлын талаар Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа хэлэхдээ: “Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлогоо 2031 он хүртэл тодорхойлсон. Энэ хөгжлийн бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ажиллах боловсон хүчнээ бэлтгэх, хүний нөөцийн асуудал хамгийн чухал нь юм. Эрдэнэт үйлдвэр 60-70 жил ажиллах нөөцтэйг манай геологич, уурхайчид тогтоосон. Цаашид  үйлдвэрийг бүтээмж өндөртэй авч явах боловсон хүчин, удирдах албан тушаалтан манлайлагчдыг бэлтгэх нь аль ч байгууллагын бодлого байх ёстой. Энэ утгаараа бид Хүний нөөцийн цогц хөтөлбөрийг 2019 онд батлан хэрэгжүүлж эхэлсэн. “Манайлал, авьяас учадвар”-ын хөтөлбөр гурав дах жилдээ хэрэгжиж байна. Цаашид анхан шатны нэгжийн удирдлагаас эхлээд сул орон тоо гарахад хамгийн түрүүнд  энэ хөтөлбөрт хамрагдсан залуучуудаас томилох асуудлыг Хүний нөөцийн бодлогын хүрээнд барьж ажиллаж байна. Өнгөрсөн жилээс 18 залуу боловсон хүчин үйлдвэрийн удирдлагын түвшинд томилогдон ажиллаж байх жишээтэй. Энэ нь ирээдүйд Эрдэнэт үйлдвэрийг авч явах удирдлагын багийг бодлогоор бэлтгэж буй үйл ажиллагаа. Тэгэхээр Төрийн удирдлагын албан тушаалтнуудыг бэлтгэдэг Удирдлагын академитай хамтран энэ сургалтыг явуулж байгаа нь онцлог юм. “Манлайлал, авьяас чадвар”-ын хөтөлбөрт 345 ажилтан хамрагдаад явж байна. Манай инженер техникийн ажилтнууд, үйлдвэрлэлийн нарийн мэргэжлийн хүмүүсийг удирдах албан тушаалтнаар бэлтгэхэд менежментийн ур чадвар, эдийн засгийн ухааны ойлголт, хүн удирдах арга барилд сургах маш чухал юм. Өнөөдрийн байдлаар уурхай гүнзгийрэхийн хэрээр хүдрийн хатуулаг нэмэгдэж, өртөг зардал өсөж байгаа. Иймээс Эрдэнэт үйлдвэр хүчин чадлаа 40 сая тоннод хүргэх зорилттой ажиллаж байна. Цаашид үйлдвэрийг үр ашигтай, өртөг зардал багатай, бүтээмж өндөртэй ажиллуулахад удирдах албан тушаалтнуудын манлайлал, удирдлагын арга барил, менежментийн ур чадварыг хэрэгжүүлэх ёстой. Тэгхээр залуу удирдах ажилтнуудыг бэлтгэхдээ салбар дундын шинжлэх ухаанаар ажиллах боломжийг бүрдүүлж, ур чадвар суулгахыг зорьж байна” хэмээн онцлов. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %