Баяжуулагч эмэгтэйчүүд боломжоо танилцуулж, туршлагаа хуваалцсан өдөрлөг

Эрдэнэт үйлдвэрийн Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааны төлөвлөгөөнд анхан шатны Эмэгтэйчүүдийн зөвлөл цех сурталчилах өдөрлөг зохион байгуулах ажил тусгагдсан. Энэхүү үйл ажиллагааны “салхийг” 1200 гаруй ажилтантай, өнөр бүл Баяжуулах үйлдвэрийн бүсгүйчүүд “хагалж”, туршлага хуваалцах өдөрлөгөө Чийрэгжүүлэлт, хөгжлийн төвдөө зохион байгууллаа. 

Өнөөдөр Баяжуулах үйлдвэрт ажиллаж буй нийт ажилтнуудын 30 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэд уул уурхайн салбарт, тэр дундаа хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллахын зэрэгцээ ар гэрээ төвхнүүлэх, үр хүүхдээ хүмүүжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, мөн нийгмийн сайн сайхны төлөө олон ажил амжуулдгийг тус цехийн Хүний нөөцийн товчооны дарга Т.Тунгалагтамир өдөрлөгийн нээлтийн үеэр онцолсон. Өдөрлөгт үйлдвэрийн газрын Эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн, Судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор Х.Оюунтунгалаг, удирдах зөвлөлийн гишүүд, бүтцийн нэгжүүдийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга, тэргүүлэгч 30 гаруй ажилтан урилгаар оролцож, үндсэн, том цехийн үйл ажиллагаа, хүний нөөцийн туршлагатай ажилтнуудын арга барилаас суралцсан юм. Баяжуулагч бүсгүйчүүдийн зохион байгуулсан өдөрлөг хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхнийх нь тус төвийн “Үндэсний өв соёлын өргөө”-нд болов. Энд үндэсний өв соёлыг тээгч, Монгол Улсын уран хатгамалч, Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн краны машинч С.Саранцэцэг зочиноор оролцож, үйлдвэрийн газрын эмэгтэйчүүдийг өөрийн гарын цагаан идээ, халуун хайлмаг, гэрийн боорцгоор дайлж, үйл урлал, эрчимжсэн мал аж ахуй, хүлэмжийн тариалалт сэдвээр чөлөөт ярилцлага өрнүүллээ. 

Баяжуулах үйлдвэрийн Шүүх хатаах хэсгийн кранчин С.САРАНЦЭЦЭГ: 
-Би Эрдэнэт үйлдвэрт 21 дэх жилдээ ажиллаж байна. Хөдөлмөрийн гараагаа үйлчлэгчээр эхэлж байсан. Харин одоо краны машинч хийдэг. Нөхөр маань манай Шүүн хатаах хэсэгт оосорлогчоор ажилладаг. Бид хожуу гарсан ихэр хүүхдүүдээ эрүүл агаарт өсгөх үүднээс хөдөө мал аж ахуй эрхэлж эхэлсэн. Багаасаа хөдөө өссөн болохоор нэг их түүртээгүй. Одоо бид Эрдэнэтээс 30-аад км-т амьдардаг. Тэндээсээ ажилдаа явдаг. Өсгөсөн малаа орчин цагтайгаа уялдуулаад, хагас эрчимжсэн байдлаар үхэр, хонины аж ахуй эрхэлж байгаа. Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн сахилга бат хөдөө амьдрахад их хэрэг болдог. Эмх цэгцтэй байх, ажилдаа хариуцлагатай хандах, цаг баримтлах гээд. Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон уул уурхай болон хөдөө аж ахуйн хоёр том салбарт ажиллаж байгаагаараа манай гэр бүл бахархдаг. Эмэгтэйчүүддээ туршлагаа хуваалцах боломжийг олгосон цехийнхээ Эмэгтэйчүүдийн зөвлөлд талархсанаа илэрхийлье гэв.  

Баяжуулах үйлдвэрийн захиргаа, Эмэгтэйчүүдийн зөвлөл, Гэр бүл, эцэг эхийн зөвлөл хамтран эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулж, дэмжлэг, халамжаа үзүүлдэг нь захын жишээнээс харагдана. Тухайлбал, “Үндэсний өв соёлын өргөө”-гөө гарын уртай ажилчдынхаа хүчээр, монгол хэв маягаар тохижуулж, гавьяаны амралтад гарсан эмэгтэй ажилчдынхаа “Алтан өв” нийгэмлэгийн үйл ажиллагааг дэмжин, ширмэл ширдэг, олбог, шагайн уут худалдан авч чимэглэсэн нь зохицол төгс харагдана.
Дараагийн уулзалт “Эрдэнэ Оюу” танхимд үргэлжиллээ. Эрдэнэт үйлдвэрийн 45 жилийн ойг угтаж анхдагчдынхаа үйл хэргийг алдаршуулах зорилгоор энэхүү өрөөг тохижуулжээ. Хананд нь анхдагч баяжуулагчдын ажил хөдөлмөр, үерхэл нөхөрлөл, хайр дурлалыг мөнхөлсөн түүхэн, хар гэрэл зургууд өлгөөстэй, өвөрмөц, тухтай орчин өөдөөс угтсан. Энд Механик-боловсруулалт ба бигнүүрийн хэсгийн нярав, Алдарт эхийн I одонт Ц.Эрдэнэжаргал, Бутлан тээвэрлэх хэсгийн конвейрийн машинч, Спортын мастер, Алдарт эхийн II одонт Б.Отгончимэг нар зочиноор оролцож, ажил-амьдралын тэнцвэр, гэр бүлийн дулаан харилцаа, хүүхдийн хүмүүжил, хамт олны дэмжлэг-амжилтын үндэс сэдвээр халуун дотно яриа өрнүүлсэн юм. 

Механик-боловсруулалт ба бигнүүрийн хэсгийн нярав Ц.ЭРДЭНЭЖАРГАЛ: 
-Би Баяжуулах үйлдвэрт 12 жил ажиллаж байна. Нөхөр маань Оюу толгойн гэрээт компанид ажилладаг байсан. Тухайн үед ажилдаа яваад бүтэн сар болоод ирнэ. Тав дахь хүүхдээ төрүүлэх гэж байхад Баяжуулах үйлдвэрийн захиргаа нөхрийг чинь ойртуулна, үр хүүхдүүдийнх нь дэргэд авчирна гээд ажилд авсан. Нөхөр маань Эрдэнэт үйлдвэрт ажилд орох их сонирхолтой ч боломж гарахгүй байсан болохоор маш их баярласан. Хүүхэд асрах чөлөөтэй гэртээ сууж байхад үйлдвэрээс сар бүр 600 мянган төгрөгийн тэтгэмж өгөхөөс гадна шинэ жил, хүүхдийн баяр гээд бэлэн мөнгө, бэлэг их ирнэ. Баяжуулах үйлдвэрт баялаг бүтээж гавиагүй ч хамт олон маань намайг юунаас ч хоцроохгүй хайрлаж, халамжилж, дэмжиж байдагт маш их баярладаг. Би хэсэгтээ ганц эмэгтэй ажилтан нь. Тийм болохоор ч тэр үү, манайхан намайг их хүндэлдэг. Би их азтай хүн.  

 

Бутлан тээвэрлэх хэсгийн конвейрийн машинч Б.ОТГОНЧИМЭГ: 
-Эрдэнэт үйлдвэрт долоон жил ажиллах хугацаандаа ихэр хүүхдээ төрүүлж, олон тэмцээн уралдаанд оролцож амжилт үзүүллээ. Үнэндээ ихэнхдээ цалинтай чөлөөтэй явдаг даа. Цехийн захиргаа, хамт олон маань миний хүсэл мөрөөдлийг байнга дэмждэгт маш их баярладаг. Би спортын гэр бүлд төрж өссөн. Багаасаа хөнгөн атлетикийн спортоор хичээллэсэн. Ажлын талбарт гараад, хүүхэд төрүүлээд гэртээ сууж байхдаа спортын өсөлт хөгжил байхгүй болчихож байгаа мэт мэдрэмж төрж, сэтгэл зүйн хувьд гутралд орж байсан удаатай. Хоёр жилийн өмнөөс эрчимтэй хичээллээд, өнгөрсөн жил Азийн аваргаас Уртын харайлтын төрөлд алтан медаль авч, дөрвөн медальтай ирсэн. Энэ жил бас Азийн наадамд яваад дахин нэг алт, гурван мөнгөн медаль авчирсан. Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг, Ази тивд Монголынхоо нэрийг гаргаж байгаа гэдэг утгаар цехийн захиргаа, хамт олон маань бахархаж, дэмждэг учраас амжилт ойрхон байдаг болов уу гэж бэлгэшээдэг дээ гэж ярьсан юм. 

Гэр бүлд ээлтэй байгууллагаар удаа дараа шалгарсан Баяжуулах үйлдвэр Хүүхэд хамгааллын бодлогоо тодорхойлсон анхны цех юм. Тийм ч учраас хүүхдийнхээ үйл ажиллагаанд оролцохоор явахад нь ажилтандаа цалинтай чөлөө олгодог. Мөн эднийх Алдарт эхийн одонтой 25 ажилтантай бөгөөд тэдэндээ 350 мянган төгрөг, ихэр хүүхэдтэй ажилтандаа мөн 350 мянган төгрөг, 12-р анги төгсөж буй хүүхэдтэй эцэг эхчүүдэд 200 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгодог байна. Баяжуулагч эмэгтэйчүүд сэтгэл байхад боломж олддог гэдгийг онцолж, сайн туршлагаа харамгүй хуваалцсанд олзуурхан талархаж байгаагаа оролцогчид илэрхийлснээр өдөрлөг өндөрлөв.       


Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
П.ЭРДЭНЭ-ОЧИР: Тээрэм жигд ажиллаад, төлөвлөгөө норм тасрахгүй байх л жаргал юм даа
Д.НЯМДОРЖ: Мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлснээр тээвэрлэлтийн зардал 25 хувиар буурна
ИВЧЕНКОВА.Е.В: Эрүүл ахуйн стандартад нийцсэн хоолны цэсээр хүүхэд багачууддаа үйлчилж байна
Ө.ЦЭРЭГХҮҮ: Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайнуудад геофизикийн олон аргачлалаар нарийвчилсан ажил хийсэн
Б.МӨНХНАСАН: Хөрөнгө оруулалтын захиалгууд нэг шугамаар явах боломж бүрдсэн
Эм Эм Си Жи компанийн Бодлогын судалгаа эрхэлсэн захирал Ч.Даваасүрэн: Эрдэнэт үйлдвэрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг судалж, тооцоолсноор цаашдын зорилт, бодлогоо бодитой тодорхойлох боломжийг нээж байна
Д.БУДСҮРЭН: Сургалт, хөгжлийн хөтөлбөр хэрэгжсэнээр ажлын уялдаа холбоо сайжирсан
Б.Бурмаа: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд ямар нэг шатлалгүй “Эрдэнэт клиник”-ээр шууд үйлчлүүлдгээрээ давуу талтай
Оршихуйн үндэс нь хүлцэхүй юм
Д.ДАРХАНБАЯР: Зуухны удирдлагын автоматжуулалтын системийг шинэчилсэн

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %