Н.Жандос “Улаанбаатар марафон-2024” Олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ”-ын гэрээт Дотоодын цэргийн 816-р ангийн  хамгаалалтын ажилтан, ахлагч Н.Жандос “Улаанбаатар марафон-2024”  Олон улсын гүйлтийн  тэмцээний  42 км-ийн зайд  шагналт 6-р байрт орж, хүрэл медаль хүртжээ. Энэхүү  марафонд гадаад, дотоодын 30 мянган гаруй гүйгч оролцсон юм. Н.Жандосыг Эрдэнэт хотноо ирэхэд Эрдэнэт үйлдвэрийн гэрээт Дотоодын цэргийн 816-р ангийн удирдлага, хамт олны төлөөлөл хүндэтгэн угтаж, баяр хүргэв. Энэ үеэр Н.Жандос, ““Улаанбаатар марафон-2024” тэмцээнд амжилттай оролцсондоо баяртай байна. Цаг агаар сайхан  ч замын нөхцөл  хүнд байлаа. Маш их тэсвэр тэвчээр шаардсан уралдаан боллоо. Марафоны  бэлтгэл хийх боломжоор хангасан Д.Гантөмөр даргатай 816-р ангийн нийт бие бүрэлдэхүүн, хамт олондоо маш их баярлалаа” гэв. Мөн ангийн захирагч, дэд хурандаа Д.Гантөмөр хэлэхдээ, “Манай нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, ахлагч Н.Жандос Олон улсын марафонд амжилттай оролцсонд бид баяртай байна. Монголын тамирчдаас хоёрдугаар байрт шалгарч, Төрийн цэргийн  байгууллагын ажилтнуудаа манлайлан оролцсоныг тодотгон хэлэхэд  таатай байна. Бид захирагчийн тушаалаар ажлаас түр чөлөө өгч, тэмцээнд оролцох боломжоор хангасан. Хамт олныхоо итгэлийг дааж, өндөр  амжилт гаргасан Н.Жандостаа баяр хүргэж, улам их амжилт хүсье” гэв. 
Н.Жандос  2019 онд Япон улсад болсон Олон улсын марафоны 42 км-ийн зайд  8-р байр эзэлсэн  бол “Улаанбаатар марафон-2023”-д тавдугаар байрт шалгарсан шандастай тамирчин юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %