Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Энэрэл” төвийн хүүхдүүд энэ хичээлийн жилд сурлага, урлаг, спортын гялалзсан өндөр амжилтаар эх үрсийн баяраа угтлаа. Тус төвийн хүүхдүүд нийт 11 төрлийн дугуйлан секцэд хамрагдаж, суурь боловсрол эзэмшихийн зэрэгцээ авьяас билгээ нээн хөгжүүлж байна.
Сурагч О.Энх-Эрдэнэ Орхон аймгийн “Эрдэнэт Отелло” клубт хичээллэж, Итали улсад зохиогдсон Отеллогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцоод иржээ. Хүүхдийн ордны дугуйлангийн сурагч Б.Анхжин, Я.Ганцэцэг, Б.Мишээл, Э.Мишээл нар “Хүн домог” бүжгийн улсын уралдаанаас тусгай байр, төвийн бүсийн уралдаанаас “Өсөх ирээдүйтэй хамтлаг” өргөмжлөл, Монгол бүжгийн дугуйлангийн уралдаанаас алт, мөнгөн медаль тус тус хүртсэн байна. Түүнчлэн сурагч Ц.Ариунзул, Ц.Бямбасүрэн нар “Тэмүүжин Чингиёийг хэн сайн мэдэх вэ” уралдаанд багаараа 3-р байр эзэлж, төгөлдөр хуурын дугуйлангийн сурагч Э.Мишээл “Piano Duo” төгөлдөр хуурын хоршил тоглогчдын улсын анхдугаар уралдааны тусгай байранд шалгарч, “Golden piano” олон улсын уралдаанд амжилттай оролцлоо. Спортын төрөлд сурагч Б.Бат-Ирээдүй, А.Балжинням, Х.Батхүү нар багаараа хөлбөмбөгийн аварга болж, хөлбөмбөгийн спортын 1-р зэрэг хүртсэн бол сурагч З.Бат-үйлс сагсан бөмбөгийн “Сурагч лиг”-ийн тусгай байр эзлэн, 1-р зэрэгтэй тамирчин боллоо. Мөн сурагч Х.Батхүү хөлбөмбөгийн мэргэжлийн дээд лигийн тамирчин төдийгүй БНХАУ-ын Хан Жоу хотын Техникийн их сургуульд суралцах урилга гардан авчээ.
Хүүхдүүд баярын үйл ажиллагаанд ирсэн хүндэт зочиддоо хичээлийн жилийн амжилт бүтээлээ тайлагнахын зэрэгцээ урлагийн тоглолтоо сонирхуулж, талархлаа илэрхийлэв. Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын Албаны дарга Д.Эрдэнэбат, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын дарга И.Жаргалсайхан, “Энэрэл” хүүхдийн төвийн эрхлэгч М.Майцэцэг нар хүүхдүүдтэй хамт эх үрсийн баярыг нь тэмдэглэж, гарын бэлэг гардууллаа.
“Энэрэл” төвийн хүүхдүүд амжилт дүүрэн эх үрсийн баяраа угтлаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















