Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд уламжлал ёсоор бяцхан үрсээ хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Энэхүү үйл ажиллагаанд нийт 87 хүүхэд оролцлоо. Тэд үйлдвэрлэлийн үндсэн цехийн үйл ажиллагаатай танилцан, үдийн зоог барьж,”Өргөө” театрт кино үзэж баяраа тэмдэглэх юм.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн албаны дарга Б.Одгарьд: “Энэ жил манай хэлтэс ажилтнуудынхаа хүүхэд, багачуудыг насаар нь хоёр бүлэгт хуваан баярлуулж байна. Нэгдүгээрт, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Автотээврийн цехийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцуулна. Хоёрдугаарт “Ирээдүйн мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ” сэдвийн хүрээнд зөвлөмж өгөх юм. Гуравдугаарт аав, ээжийнх нь ажлын байртай танилцуулж, ажлынх нь талаар мэдээлэл өгч ажиллаж байна” хэмээн онцлов.
Хүний нөөц, захиргааны хэлтсийн ажилтнууд бяцхан үрсдээ хүндэтгэл үзүүлэв
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















