Улаанбаатар төмөр замын хэмжээнд жил бүр зохион байгуулагддаг “Онц хөдөлгөөнчин” мэргэжил, ур чадварын тэмцээн өчигдөр Эрдэнэт хотод боллоо. Хойд хилээс урд хил хүртэлх төмөр замын бүх зангилааны долоон багийн 70 ажилтан оролцсон энэхүү тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвийн ган замчид урилгаар оролцсон юм.
Төмөр замын тээвэр нэгдсэн цогц үйл ажиллагаатай байдаг. “Улаанбаатар” “Толгойт”, “Эрдэнэт”, “Сүхбаатар”, “Замын-Үүд”, “Чойр” зангилааны ган замчид техникийн болон онолын мэдлэг, мэргэжил, ур чадварын бодлого, сэлгээ ур чадвар, зохиомол гэмтлийг илрүүлэх, богино хугацаанд хэвийн байдалд шилжүүлэх зэрэг ээлжийн ажилчдын мэргэжил, ур чадварыг бодит байдалд нь сорьсон ажлыг технологи, дүрэм, журмын дагуу гүйцэтгэж өрсөлдлөө гэж УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны орлогч дарга Б.Энхбаяр ярив.
“Онц хөдөлгөөнчин” тэмцээнд “Эрдэнэт” зангилааны ган замчид тэргүүлж, дэд байрт “Улаанбаатар”, гутгаар байрт “Замын-Үүд” зангилааны төмөр замчид шалгарсан байна. Харин Эрдэнэт үйлдвэрийн Тээвэр, ложистикийн төвийн ажилчид тусгай байр эзэлжээ.
Ган замчдын “Онц хөдөлгөөнчин” мэргэжил, ур чадварын тэмцээнд “Эрдэнэт” зангилаа түрүүллээ
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0















