Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбооны 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Залуусын хавар-2024” нэгдсэн үйл ажиллагааны 1000 залуусаас эв нэгдэл, монгол ахуй соёлоо өвлөсөн байдал, хурд хүч, авьяас чадвараараа онцгой ялгарч урлаг, спортын тэмцээнд нийлбэр дүнгээр дэд байрт шалгарсан Засвар угсралт, Оёдлын цехийн хамтарсан баг шагналаасаа нэг сая төгрөгийг Орхон аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хандивлажээ.
Тус тасгийнхан өмнө нь Оёдлын цехэд цагаан хэрэглэл сольж өгөх хүсэлт гаргаж байсан бөгөөд хандивын мөнгөөр хэвтэн эмчлүүлэгч нарынхаа орны цагаан хэрэглэлийг солих, өрөөнөөсөө эмч, сувилагч дуудах нэн шаардлагатай төхөөрөмж худалдан авахад зориулахаар шийдвэрлэсэн байна.
Засвар угсралт, Оёдлын цехийн хамтарсан баг “Залуусын хавар”-т хээрийн цай чанах, хонь төхөөрч үдийн хоол бэлтгэх тэмцээнд тавдугаар байр, буухиа тэмцээнд тэргүүн байр, олт таталтын тэмцээнд шигшээ наймд, “OPEN MIC”-д амжилттай оролцож дэд байрын шагналд өргөмжлөл, дөрвөн сая төгрөг хүртсэн юм.
Нийгэмд сайн үлгэрлэл үзүүлсэн залуусдаа уурхайчдынхаа нэрийн өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.
Засвар угсралт, Оёдлын цехийн хамтарсан баг шагналаасаа Халдвартын тасагт хандивлалаа
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
1
0
0
0
0