Барилга засварын цех энэ оны хөрөнгө оруулалт, урсгал засварын зардлаар хийх барилга угсралт, засварын ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна. Хөрөнгө оруулалтын чиглэлээр Засвар механикийн заводын Цутгуурын цехийн барилгын болон СААЖЦ-ын “Энэрэл” төвийн нэг давхрын их засвар, СШХ-ийн Металлургийн лабораторийн их засварыг хийх аж.
Харин урсгал засвараар СААЖЦ-ийн НХХ-ийн Автогараж 2-ын засвар, Хагас боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цехийн засварын ажил, Ил уурхайн УТТЗХ-ийн захиргааны байрны гурван давхрын засвар, ТЛТ-ийн ажилчдын хувцас солих өрөөний засварын ажлыг төлөвлөгөөний дагуу хийж байна. Мөн давагдашгүй хүчин зүйлийн хүрээнд Ил уурхайн гал түймэр унтраах, аврах 58-р ангийн зүүн талын үерийн жалганд байрлах хүчиллэг ус цуглуулах төмөр бетон худгийн ажил, Баяжуулах үйлдвэрийн ӨНХ-ийн дээврийн ажлыг хийх юм.
Барилга угсралт, засварын ажил төлөвлөгөөний дагуу хийгдэж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















