Шуурхайн тойм мэдээлэл

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдлаа. Бүтцийн цех нэгжүүд өнгөрсөн долоо хоногийн ажлаа товч мэдээлж, шинэ эхэлж буй долоо хоногийн төлөвлөгөөгөө танилцуулав. 
Өнгөрсөн долоо хоногт бүх нийтийн Мод тарих үндэсний өдөр, хаврын тарилтаар уурхайчид нийт 6600 гаруй ширхэг мод тарьсан байна. Харин “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 2021 оноос хойш 3.4 сая орчим мод тариад байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ.  Тээвэр ложистикийн төвийнхөн “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгуулж, энэ үеэр нийт 5.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий бараа материал бүтцийн цех нэгжүүдэд борлуулсан байна. 
Үйлдвэрийн дэргэдэх Залуучуудын холбооны 25 жилийн ойн хүрээнд “Залуусын хавар-2024” 1000 залуусын цугларалт уулзалтыг зохион байгуулж, цех нэгжүүд  спорт урлагийн олон төрлийн хөгжөөнт уралдаан тэмцээнд авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдлөө. Залуу ажилтнуудын хоорондын эв нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлж, залгамж чанарыг хадгалах, байгууллагын соёлыг дээшлүүлэх зорилгоор тус арга хэмжээг хоёр жил тутамд зохион байгуулах юм байна.   

“Их зогсолт”-ын бэлтгэл ажил үргэлжилж, засвар үйлчилгээнд шаардлагатай бараа материал худалдан авах, нийлүүлэх хангамжтай холбоотой ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа аж. Тендер шалгаруулалтын ажлыг яаравчлах, шуурхай зохион байгуулахад холбогдох цехүүд анхаарч төлөвлөсөн хугацаанд биелүүлж ажиллахыг Механикийн хэлтсээс сануулав. “Их зогсолт”-ыг зохион байгуулах ажлын хэсэг Баасан гаригт хуралдаж, долоо хоногийн ажлын явц болон бусад асуудлаа дүгнэж хэлэлцэх юм байна. 
Шинэ долоо хоногийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө болон хавар зуны бэлтгэл, “Их зогсолт” гэх мэтчилэн цаг үеийн ажил, тэдгээрийн бэлэн байдал зэрэгт цех нэгж бүр онцгой анхаарч, хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган, бүтээмжээ ахиулан ажиллахыг Ерөнхий инженер үүрэг болголоо. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %