Засвар угсралтын цехийн ажилтнууд гэр бүлийнхэндээ гэнэтийн бэлэг барив

Засвар угсралтын цехийн Эцэг эхийн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Залуучуудын холбоо хамтран Олон Улсын Гэр бүлийн өдрийг тохиолдуулан ажилтнуудынхаа гэр бүлд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Энэ жил энэхүү ажиллагааг тун өвөрмөцөөр зохион байгууллаа. Ажилтан гэр бүлийнхээ хайртай дотно хүмүүстээ ажлын байранд нь очиж, хамт олных дунд чин сэтгэлийн үгээ хэлж,  гэнэтийн бэлэг барилаа. Тухайлбал Засвар угсралтын хэсгийн мастер Б.Батбаатар гэргий, доктор Н.Алтанцоожийг ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад гэр бүлийн үнэ, цэн сэдвээр лекц уншиж байх үед нь, Засвар угсралтын хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, бригадын дарга М.Ганболд гэргий Эрдэнэт медикал эмнэлгийн сувилагч Д.Мөнхсоёлдоо ажлын байранд нь, Угсралт тохируулгын хэсгийн цахилгаан тоног төхөөрөмжийн засварчин Л.Энхтайван гэргийн хамт  19-р сургуулийн  сурагч, таеквондогийн хар бүст тамирчин охин Э.Амирландаа ангийн найз нөхдийнх нь дунд, Агааржуулалтын тоног төхөөрөмжийн засварчин Б.Тодгэрэл гэргий Эрдэнэт сувиллын цогцолборын бариа заслын бага эмч Д.Бат-Эрдэнэдээ ажлын байранд нь хамт олныхоо төлөөлөл, зохион байгуулагчдын хамт баглаа цэцэг барьсаар очсон нь  тэдний сэтгэлийн утсыг хөндөж, уяхан нэгнийх аньсганд баярын нулимс гялтгануулав. Тэд цехийнхээ хамт олны сэтгэл шингэсэн гарын бэлэг гардуулж, авьяаслаг ажилтан Н.Бат-Эрдэнэ “Амьдралын бэлэг” хэмээх утга төгөлдөр дуугаар ая дууны мэндчилгээ хүргэлээ. Энэ үеэр цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон тэргүүтэй олон нийтийн байгууллагын төлөөлөл энэхүү гэгээн өдрийг хайр, итгэл, бахархлаар бялхааж, ажилтнуудынхаа гэр бүлд сайхан дурсамж үлдээлээ. Ажилтнуудынхаа ар талд бат найдвартай зогсож, хайр халамж дүүрэн яваа гэргий нарынхаа төлөөлөл хүчирхэг бүсгүйчүүддээ тэд талархсанаа илэрхийллээ.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %