“Эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх” үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ боллоо

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т “Эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх” үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ өнөөдөр боллоо. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Дотоод хяналт, мониторингийн хэлтсээс санаачлан зохион байгуулсан энэхүү арга хэмжээнд үйлдвэрийн газрын дээд шатны болон бүтцийн нэгжүүдийн удирдлагууд, эрсдэл хариуцагчид, мэргэжлийн байгууллагын төлөөллүүд оролцов. Уг нээлтийн арга хэмжээг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх нээж хэлсэн үгэндээ: “Эрдэнэт үйлдвэр уул уурхайн технологийн нарийвчилсан үзүүлэлтүүдээрээ Азидаа тэргүүн эгнээнд явдгийг та бүхэн мэднэ. Ийм том үйлдвэрийн эрсдэлийг урьдчилан тооцоолоход хүндрэл бэрхшээлтэй асуудлууд байдаг. Тухайлбал, ажиллаж буй тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл явц, хэрэгжүүлж байгаа удирдлагын менежмент, хувь хүний хариуцлага, сахилга дэг журам гэх мэт олон хүчин зүйлээс хамаарч эрсдэлүүд гарах нь бий. Энэ утгаараа Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаандаа Эрсдэлийн менежментийг хэрэгжүүлж ирсэн. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх үйл ажиллагаанд удирдлагууд, инженерүүдийн манлайлал, оролцоо нэн чухал юм. Дэлхий нийтийн даяаршлын энэ үед нарийн тооцоолж хараагүй эрсдэлүүд шинээр бий болж байна. Тэгэхээр эрсдэлийг хэр сайн тодорхойлно тэр хэмжээгээр бид үйлдвэрлэлийнхээ аюулгүй ажиллагааг хангаж, үр ашгаа нэмэгдүүлж чадна. 2023 оны 6 дугаар сарын 20-нд Ерөнхий захирлын тушаалаар Эрсдэлийн удирдлагын журмыг боловсруулах ажлын хэсэг байгуулагдсан. Дараа нь Эрсдэлийн удирдлагын журмаа баталсан.

2024 оны 1 дүгээр сарын 25-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд “Үйлдвэрийн газарт эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар бүрдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эрсдэлийн удирдлагын үйл явц соёлыг төлөвшүүлэх, холбогдох журмын хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрийн газрын хэмжээнд эрсдэлийн удирдлагын нэгдсэн төлөвлөгөөг батлуулж, хэрэгжүүлэх, гүйцэтгэлд мониторинг хийх ажил”-ыг тусгасан. Энэ заалтын дагуу Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Ерөнхий захирлаар батлуулж, хэрэгжилтийг нь ханган ажиллаж байгаагийн нэг үзүүлэлт нь өнөөдрийн энэ арга хэмжээ болно. Энэхүү ажлыг хэрэгжүүлэх үндэс нь эрсдэлийн соёлыг төлөвшүүлэх явдал юм. Үүний тулд манай уурхайчид эрсдэлийн ач холбогдлыг бүрэн таньж мэдэх, эрсдэлээ зөв тодорхойлох, эрсдэлийн удирдлагад оролцох, үүрэг хариуцлагаа ухамсарлах ёстой. Удирдах албан тушаалтнууд эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэхэд илүү манлайлж оролцох, ажилтан албан хаагчдын эрсдэлийн удирдлагын талаарх мэдлэг, ур чадварыг байнга нэмэгдүүлж ажиллах зүй ёсны шаардлага байгаа. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар амжилттай нэвтрүүлж, стратеги төлөвлөгөө болон үйл ажиллагааны зорилго, зорилтоо биелүүлэх явцад учирч болзошгүй шинэ эрсдэлүүдийг урьдчилан тооцоолох, сэргийлэх, бууруулах замаар өрсөлдөх чадвараа сайжруулах, үр ашгаа нэмэгдүүлэн ажиллах ёстой. Цаашид эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн амжилттай хэрэгжүүлсэн байгууллага болох зорилт тавин ажиллана. Эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар  хэрэгжүүлэхэд удирдагч, манлайлагч, хувь хүний оролцоо нэн чухал юм” хэмээн онцлов. Дараа нь Эрдэнэт үйлдвэрийн Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын дарга Д.Үүрийнтуяа, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер Л.Наранчимэг, “Ундрах партнерс” ХХК-ийн захирал Б.Оюунболор, Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийн Бакалаврын сургалт, судалгаа хариуцсан проректор, доктор Б.Мөнхзаяа нар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын эрсдэлийн удирдлагын тогтолцооны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Эрдэнэс Монгол” нэгдлийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх”, “Эрсдэлийн удирдлагын тогтолцоо, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Эрсдэлийн удирдлагын ач холбогдол, цаашдын чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл тавьж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр бид зарим оролцогчдын сэтгэгдлийг сонссон юм. 

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын ахлах менежер Л.НАРАНЧИМЭГ: Толгой компани 2024-2028 оны дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратегийг хэрэгжүүлэхэд бодлого зайлшгүй хэрэгтэй. Нягтлан бодох бүртгэл, Худалдан авах ажиллагаа, Санхүүгийн бодлого гэх мэт. Үүний нэг нь Эрсдэлийн удирдлагын бодлого юм. Энэ бодлогоо батлуулсан. Уг бодлогын хэрэгжилтэд түлхүү анхаарах шаардлага тавин ажиллаж байна. Эрсдэлийн удирдлагын тогтолцоо нэгдлийн хэмжээнд жигд бус буюу 28 хувьтай явна. Үлдсэн 72 хувийг нь энэ онд бүрдүүлэх, энэ ойлголтыг дадуулах, байгууллага бүр эрсдэлийн удирдлагын эрх зүйн орчинтой болох, ажилтан бүр үүний ач холбогдлыг ойлгон хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Эрдэнэт үйлдвэрийн хувьд ямагт манлайлагч байж ирсэн. Энэ утгаараа эрсдэлээ тооцож ажилладаг үйлдвэр. Өөрөөр хэлбэл эрсдэл гэж нэршиж хэвшээгүй болохоос эрсдэлийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ирсэн гэдэгт эргэлзэх зүйлгүй. Гэвч олон улсын стандарт руу нь эрсдэлийн удирдлагыг  хэлбэржүүлж тогтоох шаардлагатай. Эрсдэлийн удирдлагыг тогтолцооны 90 хувь нь манлайллаас шууд хамаардаг. Бодлого, эрх зүйн орчин олон улсын стандарттай нийцэх ёстой. Үүнийг дадуулж хэвшүүлэх маш чухал хүчин зүйл юм. Өнөөдрийн хэлэлцүүлэг онол, практик хосолж явагдсан нь онцлог байлаа. 


-“Ундрах партнерс” ХХК-ийн захирал Б.ОЮУНБОЛОР: Манай компани Эрсдэлийн удирдлагын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээнд сэтгэл хангалуун байна. Байгууллагад эрсдэлийн нэгдсэн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх нь бизнесийн болон үйл ажиллагааны нэгжид хамгийн чухал үүрэгтэй зүйл байдаг. Энэ тогтолцоог нэвтрүүлэхэд удирдлагуудын нэгдсэн ойлголт, соёл, засаглал гэсэн ойлголтууд бий. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын баг бүрэлдэхүүн, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий бүтцийн нэгж нь нэгдэж, хамтран манлайлан ажиллаж байгаа нь Эрсдэлийн удирдлагыг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Монголын Үндэсний Дотоод Аудиторуудын Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.БЯМБАЖАРГАЛ: Эрсдэлийн удирдлагын тогтолцоо манай улсад шинээр хөгжиж байгаа ойлголт юм. Сүүлийн үед манай улсад ч гадаад оронд ч шинэ нөхцөл байдал бий болж байна. Үүнийг дагаад эрсдэлийн удирдлага хурдацтай хөгжиж байна. Энэ чиглэлээр манай улсад мэргэшсэн хүний нөөц бүрдэх шатандаа явна. Зөвхөн банк, санхүүгийн салбар гэлтгүй бусад аж ахуйн нэгжүүд дээр эрсдэлийн удирдлагын тогтолцооны үйл явц өрнөж байна. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэр Эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх ажлыг түүчээлж байгаа нь бахархууштай. Энэ нь Монгол Улсын хэмжээний бусад аж ахуйн нэгжүүдэд Эрсдэлийн удирдлагын тогтолцоо хөгжихөд чухал хувь нэмэр оруулсан түүхэн үйл явдал боллоо. Эрсдэл гэхээр болохгүй бүтэхгүй зүйл мэт ойлгох нийтлэг хандлага хүмүүсийн дунд  байдаг. Тэгэхээр эрсдэлийг боломж болгон харахын тулд орчин нөхцөлийг маш зөв тодорхойлох ёстой. Дээр нь эрсдэлүүдийг эрэмбэлэх хэрэгтэй. Удирдлагын зөв менежментийг хэрэгжүүлэх ёстой. 

-Ийнхүү хэлэлцүүлэгт хуран цугласан хүмүүс “Уурхайчин би” дууг хамтран дуулснаар “Эрдэнэт үйлдвэр “ТӨҮГ-т “Эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэгдсэн байдлаар хэрэгжүүлэх” үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ өндөрлөлөө.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Я.ПҮРВЭЭ: Энэ онд 30 мянган тонн баяжмал Биржээр арилжаална
Т.ГАНБОЛД: Шинэ санаачилгыг хэрэгжүүлэхэд эв нэгдэл, уйгагүй хөдөлмөр, ур чадвар хэрэгтэй
Х.ОЛЗБААТАР: Цахимд бүртгэлтэй бараа материалыг сонирхсон хүмүүс худалдан авах боломж бүрдсэн
Г.Ёндон: Би баяжмал борлуулах гэрээ хийхгүй
  • .
  • 10/05/2024
Д.БАЯРМАА: Энэ онд 524 тэрбум төгрөгийн өртөг бүхий 117 ажил хийнэ
С.БАТТӨР: Хүслээ дагаж ирсэн үйлдвэртээ 40 жилийн хөдөлмөрөө зориулж явна
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %