“Транс вест” компанийн мэргэжилтнүүд хоёр жижиг оврын Өөрөө буулгагч 55 тонны “Komatsu HD 465-R7” төрлийн автомашиныг угсарч ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Өөрөө буулгагч автомашинуудыг 14 хоногийн хугацаанд угсарч ашиглалтад хүлээлгэн өгөх аж. “Одоогоор “Транс вест” компанийн Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хариуцсан инженер, гурван гагнуурчинтайгаа тэвшний угсралтын ажлыг хийж байна. Мөн энэ компанийн сургалтад хамрагдсан хүмүүс бусад эд ангиудыг угсарч ажиллана. Энэ 9 сараас 140 тонны даацтай зургаан Өөрөө буулгагч автомашин ирнэ. Дараа нь 11-р сард “Komatsu” үйлдвэрийн 140 тонны Өөрөө буулгагч дөрвөн автомашин нийлүүлэгдэн, угсрагдаж ашиглалтад орно. Энэ байдлаар парк шинэчлэлт хийгдэнэ” гэж Технолгийн тэээврийн автомашины засварын хэсгийн дарга С.Гантогоо ярилаа.