Шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын даваа гаригийн ээлжит шуурхай зөвлөгөөнд Ерөнхий захирал Г.Ёндон цаг үеийн асуудал болон онцлох үйл явдалтай холбоотой мэдээлэл хийлээ. 
Өнгөрсөн 4 дүгээр сарын 29-нд Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг биржээр худалдах анхны арилжаа Улаанбаатар хотод зохион байгуулагдаж, эхний өдөр нойтон жингээр 3 мянган тонн, хуурай жингээр 2718 тонн зэсийн баяжмалыг амжилттай борлуулсан. “Бид зэсийн баяжмалаа биржээр худалдаж, тонн тутамд төлөвлөснөөс 203 ам доллараар өндөр үнээр арилжлаа. Ингэснээр  нэг өдөрт хийсэн нийт борлуулалтаас 550 мянган ам долларын илүү ашиг олсон байна” гэж Ерөнхий захирал мэдээллээ. Дараагийн биржийн арилжааг энэ сарын 20-ны үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд  бэлтгэхийн зэрэгцээ арилжигдсан зэсийн баяжмалыг заасан  хугацаанд нь бэлтгэхэд  анхаарч, хүн бүр идэвх зүтгэл гарган хичээж ажиллах үүрэг өглөө. Хэрэв биржийн арилжаагаар борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлж ажиллавал, цаашид төлөвлөж буй хөрөнгө оруулалтын ажлуудаа илүү хурдтай, эрчимтэй хийх боломж бүрдэж байгааг онцлов.   

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглаж байгаа Ачит ихт ХХК-тай холбоотой Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх Ерөнхий захирлын тушаал гарч, батлагджээ. Тушаалаар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 10 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн “Ачит –Ихт” компанийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өгөгдсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг байгуулсан байна. Түүнчлэн Засгийн газраас өгөгдсөн үүрэг даалгаврын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, ажиллаж буйг мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрийн үүсмэл орд буюу овоолгыг ашиглаж буй “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших, 2014 оноос хойшхи 34 хувьд ногдох ногдол ашгийг Эрдэнэт үйлдвэрт төлүүлэх зэрэг анх байгуулж байсан гэрээгээ биелүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж, эдгээрийг хэрэгжүүлж ажиллах үүрэг даалгаврыг Эрдэнэт үйлдвэрт өгсөн юм.   

Энэ  сарын 18, 19-ний өдөр Эрдэнэт үйлдвэрийн Залуучуудын холбоо, CuMo клуб,  Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас хамтран “Залуусын хавар-2024”  арга хэмжээ зохион байгуулна. “Ирээдүйн Эрдэнэт залуус” уриатай эл арга хэмжээнд үйлдвэрийн мянган залуус 20 багт хуваагдан, соёл спортын олон төрлөөр уралдаж, нөхөрсөг дотно танилцах юм. Эрдэнэт үйлдвэрийн нэгэн үе солигдож, уурхайчдын эгнээ шинэ үеийн залуучуудаар хүрээгээ нэмж байгаа тул хоорондоо танилцан нөхөрлөж, хамтран сурч хөгжиж, байгууллагын соёлыг хадгалах, залгамж чанарыг бэхжүүлэхэд энэхүү арга хэмжээний зорилго оршиж буйг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх мэдээлэлдээ тодотгов. Түүнчлэн арга хэмжээний үеэр оролцогчдын аюулгүй байдал, эрүүл мэнд, сахилга бат, дэг журмыг хангах үүднээс холбогдох байгууллагууд хамтран ажиллахыг уриаллаа. 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
1

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %