Хангал гол дагуух зурваст 3500 ширхэг мод тарилаа

Эрдэнэт үйлдвэрийнхэн “Мод тарих бүх нийтийн өдөр”-ийн  хаврын тарилтаа Хангал гол дагуух талбайгаас эхлэв.  Өнөөдөр тус үйлдвэрийн 33 бүтцийн 1000 гаруй ажилтан,  уурхайчид, 3548 ширхэг бургас мод энд тарилаа. Хоёр сумын нутаг дэвсгэрт дамнаж,  40 гаруй км урт үргэлжилдэг Хангал гол дагуух зурвас газрыг ойжуулах, бургасан шугуй бий болгох зорилтыг Эрдэнэт үйлдвэр дэвшүүлэн, хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд нийт 700 га талбайд 1.8 сая ширхэг бургас мод тарих юм. Үүний  53.3 га талбайд нь 2.8 сая бургасны мөчрийг үржүүлэх аргаар тарих бөгөөд  талбайн хөрс боловсруулалт хийгдэж, мөчир тарилт эхлэхэд бэлэн болжээ.  
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар өрнөж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд Эрдэнэт үйлдвэр манлайлж, тус хөдөлгөөн эхэлснээс хойшхи хугацаанд 3.5 сая мод тариад байна. Энэ жил дахин 3.5 сая мод тарихаар төлөвлөсөн. Бид мод тарих ажлаа бэлтгэх, идэвхжүүлэх, эрчимжүүлэх гэсэн гурван үе шаттай, шинжлэх ухаанчаар зохион байгуулж, мод тарих соёлд бүгдээрээ суралцаж байгаа гэдгийг Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон энэ үеэр онцолж, нийт уурхайчид болон иргэн хүн бүрт мод тарих хөдөлгөөнд идэвхтэй оролцохыг уриалав. 

Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрийнхэн Хангал гол дагуу 3600 ширхэг бургас тарьсан байна. Мөн тус үйлдвэрийн дэргэдэх Ногоон хөгжил төслийн нэгжийн мэргэжилтнүүд өөрсдөө бургасны үрийн үржүүлгээ хийж, Хангалын голын нэг хэсэг нь болох 7 га талбайд 500 орчим бургасыг үржүүлж, ургуулж байгаа аж. Тэдгээр 1 настай суулгацыг тарихаар, ойжуулалтад бэлтгэж буйгаа Мод үржүүлэг хариуцсан ойн инженер Э.Очирсүрэн ярилаа.   Өмнөх жилүүдэд тарьсан 34.6 га талбай дахь 3.5 сая ширхэг модны арчилгаа усалгааг тасралтгүй хийж, үргэлжлүүлж байна. Цагаан тоосны дэгдэлтийг бууруулах зорилтын хүрээнд энэ жил Хаягдлын аж ахуйн 10 га талбайд  15 мянган ширхэг мод нэмж тарихаар төлөвлөжээ. 
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %