УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ ТОЙМ МЭДЭЭЛЭЛ

        Засвар, механикийн заводын инженерүүд улсын уралдаанд тэргүүн байр эзэлсэн тухай сайхан мэдээллийг тус заводын дарга Б.Баасансүрэн шуурхай зөвлөгөөнд танилцууллаа. Өнгөрсөн сарын 26-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол инженер улсын уралдаанд Засвар, механикийн заводын инженерүүдийн баг амжилттай оролцож, “Инженерийн шилдэг шийдэл” бүтээлээр тэргүүн байр эзэлсэн байна. Уралдаанд нийт 66 байгууллагын 66 инженер оролцсон бөгөөд ганцаарчилсан төрөлд мөн тус заводын инженерүүд шалгарчээ.

       

        Тээвэр, ложистикийн төвийн “Нээлттэй хаалга”-ны өдрүүд өнөөдөр эхэлж, 5 өдөр үргэлжилнэ. Төв агуулахад 3 ба түүнээс жилээс дээш хугацаагаар агуулахад 3-аас дээш жил хадгалагдаж буй бараа, материалын үлдэгдлийг бууруулах чиглэлээр тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ үеэр тухайн барааг зөвхөн захиалсан цехээс гадна бусад цех, хэсгүүдэд худалдаалж борлуулах юм байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн дотоод бүтцийн нэгжүүд хариуцсан мастер, инженер бусад ажилтнууд өөр өөрийн цехэд шаардлагатай байгаа бараа, материалаас худалдан авах боломжийг нээж өгсөн гэдгийг төвийн дарга Х.Олзбаатар онцлов. Энэ өдрүүдэд тус төвийн агуулахад хадгалагдаж буй 2089 нэр төрлийн 28.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий үлдэгдэл бараа материалыг цехүүдийн хэрэгцээнд зориулан борлуулах ажээ.

        Энэ жилийн “Их зогсолт”-ын бэлтгэл хангах ажил үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногт тус ажлын хэсэг хуралдаж, энэ үеэр хийгдэх ажлын төлөвлөгөөг эцсийн байдлаар гаргаж, батлуулсан байна. Техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлын ажлууд төлөвлөгөөний дагуу хийгдэж, ажлын хэсгийнхэн сэлбэг бараа материалын худалдан авах ажиллагаа, хангамж нийлүүлэлтэд онцгой анхаарч буйг Механикийн хэлтсийн дарга Б.Чинзориг мэдээлэв. Одоогийн байдлаар, сэлбэг материалын нийлүүлэлт худалдан авах ажил 46 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Үлдсэн хангамж нийлүүлэлтийн тендерийг ирэх долоо хоногийн ажлын хэсгийн ээлжит хурлын өмнө бүрэн зарлаж, дуусгасан байхаар төлөвлөж байгаа юм байна.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %