Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO22000:2018 стандарт хэрэгжүүлэх ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 2024 оны А/237 дугаар тушаалын дагуу хоол үйлдвэрлэлийн ажилтнуудад зориулсан цуврал сургалт өнөөдрөөс эхэллээ.
Энэхүү сургалтыг “Обзерв Стар” ХХК-ийн захирал, багш нартай хамтран зохион байгуулах бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хоол үйлдвэрлэлийн бүтцийн дөрвөн нэгжийн есөн гал тогооны 200-аад ажилтнуудаас уг төсөлд 58 ажилтан хамрагдах юм. Тухайлбал, “Сэлэнгэ” амралт, “Энэрэл” төв, “Сэлэнгэ катеринг”, Нийтийн хоолны хэсэг, Зочид буудал, Орос сургууль, цэцэрлэг, “Эрдэнэт” сувиллын цогцолборын гал тогоонд хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандарт хэрэгжиж эхэллээ.
Цуврал сургалт 14 хоног тутамд нийт 14 удаагийн сургалт зохион байгуулагдах бөгөөд сургалтын үйл ажиллагаанд Чанарын хяналтын хэлтэс дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.















