Г.Ёндон: Тэрбум мод тарьж, ирээдүйд эдийн засгийн өрсөлдөх чадвараа хэвийн хэмжээнд хадгалах, сайжруулах бодит боломж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар нийт 3.4 сая мод тарьж, 500 мянган модны тарьц үржүүлжээ. Тус үйлдвэр, “Тэрбум мод” хөдөлгөөнд манлайлан нэгдэж, 100 сая мод тарих зорилттой ажиллаж байна. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын Зөвлөх Н.Батхүү, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр, Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр тэргүүтэй албаны хүмүүс болон төв, орон нутгийн 30 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Ойн генетик нөөцийн Эрдэнэт төв”-д зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Энэ үеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ногоон хөгжил төслийн нэгжийн дарга Б.Сэр-Оддамба нар “100 сая мод” хөтөлбөрийн хэрэгжилтийн үйл явц, бусад үйл ажиллагааны талаар мэдээлэл хийв.  


“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эдийн засгийн ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий захирал Г.Ёндон хариулахдаа, “Эрдэнэт үйлдвэр, “Тэрбум мод” хөтөлбөрөөс эдийн засгийн том үр ашиг харж байгаа. Өнөөдөр олон улсын хэмжээнд хоёр бодит арга механизм бий болоод байна. Энэ нь хүлэмжийн хий үйлдвэрлэгчдийг торгох, эсвэл өндөр татвар ноогдуулах. Өөрөөр хэлбэл, ялгаруулсан хүлэмжийн хийн хэмжээгээр нь татвар ноогдуулдаг механизм үйлчилж байна. Магадгүй, тодорхой хугацааны дараа Эрдэнэт үйлдвэр, олон улсын хэмжээнд хил дамнасан худалдаа хийдэг компанийн хувьд зэсийн баяжмалаа борлуулахад, Хятадын хил дээр татвар төлдөг болно. Учир нь, дэлхийн хэмжээнд хүлэмжийн хий ялгаруулдаг 350 сая үйлдвэрлэгч байна гэсэн судалгааны дүн гарсан. Тэдгээр дотор Эрдэнэт үйлдвэр ч байгаа. Үүнээс чөлөөлөгдөж болох хамгийн гол гарц гэвэл тэрбум мод тарьж, ирээдүйд эдийн засгийн өрсөлдөх чадвараа хэвийн хэмжээнд хадгалах, сайжруулах бодит боломж байна. Эрдэнэт үйлдвэр хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулна, төдий хэмжээтэй дүйцэх мод тарьж чадвал өнөөдрийн байдлаа хадгална гэсэн үг. Хэрэв илүү мод таривал одоогийнхоос илүү ашиг орлого олох боломж ч бий. Тиймээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өндөр ач холбогдол өгч байгаа” гэж онцолсон. 
Эрдэнэт үйлдвэр “Ногоон хөгжил төслийн нэгж”-ээрээ дамжуулан “Эрдэнэт 100 сая мод” хөтөлбөрийн хүрээнд Хангайн бүсийн доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 33 сая мод, Говь хээрийн бүсэд цөлжилт, газрын доройтлыг сааруулах зорилгоор 30 сая мод, Орхон аймгийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд 27 сая мод, хамгаалалтын ойн зурваст 10 сая мод тарьж, арчлан ургуулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %