Шинэ загварын хувцас танилцуулав

Нийгмийн цехүүд “Соёлтой харилцаа-Чанартай үйлчилгээ” уриан дор олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Оёдлын цех “Чанарыг эрхэмлэе” сарын аян зарласан. Аяны хугацаанд Засвар, механикийн завод, Дулааны цахилгаан станц, үйлдвэрийн Захиргааны нэг, гуравдугаар байранд ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн үзэсгэлэн гаргаж, эмэгтэй ажилтны шинэ загварын хослол хувцас танилцуулав. 
Мөн ажлын хувцас засварын үйлчилгээг үзүүлэн, хувцас хамгаалах хэрэгсэлтэй холбоотой санал асуулга авч ажиллалаа. Түүнчлэн, дөрвөн байршилд таван өдөр ажиллаж 256 хүний ажлын байран дээр 500 хувцасны засвар үйлчилгээ үзүүлсэн нь ажилтнуудаас өндөр үнэлэлт авчээ. 

Хувцасны шинэ загварын талаар Оёдлын цехийн технологич, загвар зохион бүтээгч Э.Оюун-Эрдэнээс тодруулахад, “Шинэ загварын хувцас нь өмд цамцны хослол. Үндсэн өнгө нь хар хөх, цамцны 3/1 хэсэг нь улбар шар оруулгатай, хиртэж бохирдох нь бага, полиэстер холиотой материал тул эдэлгээ даах чадвар сайтай, ажилтнуудын хэрэгцээ шаардлагыг хангасан, том ил халааснуудтай, монгол хүний биеийн онцлогт тохирсон өмсгөл суулттай хослол байгаа. Энэ загварын хувцас хэрэглэгчийн шаардлагад нийцэж, ажилтнууд таатайгаар хүлээн авсан тул дараа сараас үйлдвэрлэлд оруулах болсон. Ажилтнууд хувцасны өмсгөл, таарамж, материалын чанарыг сайжруулах, хийц загварыг өөрчлөх, хувцас олголтод анхаарах, засварын үйлчилгээг тогтмол явуулах, өмд болон цамцны халаасыг том хийх, хавар, намар өмсөх бомбер, жилетийг хувцасны нормд оруулах гэх мэт олон санал санаачилга гаргасан. Тэгэхээр ажилтнууд биеийнхээ хэмжээ болон өндөртөө тохируулан хувцсаа сонгох шаардлагатай. Мөн ажлын өмд болон флисэн цамцны үлгэр загварыг өөрчлөх, хувцасны халаасны багтаамжийг томсгох шаардлагатай нь ажиглагдсан. Үүний дагуу ажлын хувцасны халааснуудыг томсгох, өмд болон флисэн цамцны үлгэр загварыг өөрчилж суулт тохироо сайтай болгох ажлыг нэн даруй хийнэ” гэв.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %