“Монголын инновацын 7 хоног” Эрдэнэт хотноо боллоо

Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академиас жил бүр зохион байгуулдаг “Монголын инновацын 7 хоног” энэ сарын 25-27-нд Орхон аймагт боллоо. Энэ жилийн “7 хоног” Монгол Улсын аж үйлдвэрийн тэргүүлэх бүс нутагт болсон нь онцлог байлаа. Энэ үеэр “Эрдэм хакатон” тэмцээн, “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол практикийн хурал, Залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал, “Хөгжлийн төлөөх инновацын түншлэл” үндэсний форум, инновацын үзэсгэлэн боллоо. Түүнчлэн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, цахимаар “Techstars” Олон улсын хөрөнгө оруулалтын сангийн бүсийн захирал, Стартап Монгол” ТББ-ын үүсгэн байгуулагч Д.Бат-Октябрь оролцсон “Inno Talk” болж, залуустай гарааны бизнес эхлүүлэх талаар өгөөжтэй, сонирхолтой яриа өрнүүлж, туршлагаасаа хуваалцлаа. 

Хөгжлийн төлөөх инновацын түншлэл


“Хөгжлийн төлөөх инновацын түншлэл” үндэсний форум “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Соёл, урлагийн цогцолборын их танхимд боллоо. Энэхүү үйл ажиллагаанд эрдэмтэн судлаачид, инженер техникийн ажилтнууд оролцов. Форумд Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Игавахара Масару, Орхон аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал нар баяр хүргэж, үг хэллээ. БШУ-ны яамны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга доктор, дэд профессор Д.Баттогтох “Төр, шинжлэх ухаан, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал доктор Г.Ёндон “Аж үйлдвэрийн инновац”, ШУТИС-ийн захирал Т.Намнан “Инженерийн боловсрол” илтгэл толилуулж, хэлэлцүүллээ. 
Үндэсний форумыг нээж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ, “Манайхан дэлхийн улс орнуудтай харьцуулбал бүтээмж багатай ард түмэн. Монголчууд бид инновацыг оюун сэтгэлгээндээ, үйл ажиллагаандаа тууштай нэвтрүүлж байж бүтээмжтэй болно” хэмээгээд, Инновацаар тэргүүлэгч Эрдэнэт хотод “Инновацын 7 хоногийг зохион байгуулж байгааг онцолж, шалтгааныг дурдав. Нэгд, энэ хотын иргэдийн долоон хүний нэг нь инновацыг бүтээгч инженер техникийн ажилтнууд. Хоёрт, Монголын инновацыг тэргүүлж буй залуусын ихэнх нь Эрдэнэтээс төрсөн. Гуравт, Эрдэнэт хот байгуулагдсан цагаасаа л кластераар хөгжиж ирсэн. Дөрөвт, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааг энд хамгийн түрүүн эхлүүлсэн, гэв. Түүнчлэн, Эрдэнэт үйлдвэр дангаараа болон Шинжлэх ухааны академитай хамтран инновацын олон төсөл хэрэгжүүлж байгааг тодотгосон. Тэрээр энэ индрээс Орхон аймгийг Улсын зэрэглэлтэй Эрдэнэт хот болгосон тухай Улсын их хурлын түүхэн шийдвэрийг танилцуулав. Мөн Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд хойд бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд хүнд аж үйлдвэрийн цогцолбор, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн нөөцөд түшиглэсэн хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэхээр заасан бөгөөд Эрдэнэт хотыг орчин үеийн өндөр Технологийн хот болгох зорилттой ажиллаж байгааг дуулгасан юм. 

Доктор Д.Баттогтох илтгэлийнхээ эхэнд “Шинэ санааны уурхай болсон Эрдэнэт хотод энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаараа их онцлог байна. Монголын “стартап”-ыг үүсгэн байгуулагчдын 50 хувь нь Эрдэнэтийн залуучууд байдаг хэмээн онцлов. 
Тэрээр илтгэлдээ: “Инновац бол мэдлэгийг баялаг болгох процесс. Энэ процесст нэг асуудал тулгардаг. Түүнийг технологийн “үхлийн хөндий” гэж нэрлэдэг. Энэ хөндийг гатлах нь улс оронд хамгийн том асуудал. Орон нутаг, шинжлэх ухаан, төр, үйлдвэрлэл хамтарч байж л энэ хөндийг давна. Бид биет бүтээгдэхүүн бий болгож, иргэдийн амьдралыг сайжруулахын тулд энэ хөндийн 2 талд их ажилладаг. Үйлдвэрүүд нэг талдаа гарч үйлдвэрлэл, үйлчилгээгээ хөгжүүлэхийн төлөө, шинжлэх ухааныхан шинэ мэдлэг бий болгохын тулд нөгөө эрэг дээр нь ажилладаг. Тэгвэл энэ хоёр хамтарснаараа хөндийг гатлах бололцоотой. Тэр хөндийг гатлахын тулд олон дэд бүтэц, эрх зүйн орчныг “угсарч” гүүр бий болгосноор технологиуд амжилттай нэвтрэх учиртай. Тиймээс тэргүүлэх инновацаар хөндийг давж гарах боломжтой” хэмээн тайлбарлав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, доктор Г.Ёндон илтгэлдээ, “Мөнгийг мэдлэг болгохыг шинжлэх ухаан, харин мэдлэгийг анхны мөнгөнөөсөө хэд дахин том болгохыг инновац” хэмээгээд, Эрдэнэт үйлдвэрийн процесс дээр дэлгэрэнгүй тайлбарлав. Эрдэнэт үйлдвэр үеийн үед инновацыг нэвтрүүлж байсан, одоо ч мөн адил. Мөнгийг мэдлэг болгох процессыг ч тодорхой хэмжээгээр хийж явна. Бид шинжлэх ухааны байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байна. Манайд Стратеги, хөгжлийн газар, Судалгаа шинжилгээний хүрээлэн ажилладаг. Мэдлэгээ буцаагаад мөнгө болгох процессыг бид үргэлж хэрэгжүүлдэг. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэр бол энэ “мөнгө-мэдлэг-мөнгө” гэх ойлголтыг бодит болгодог уурхай юм. Жишээ нь Эрдэнэт үйлдвэр 2016-2021 онд 55 тэрбум төгрөгийг геологи хайгуулын ажилдаа зарцуулж, 60-70 жил ашиглах нөөцөө бий болгож байгаа. Жорк стандартаар батлуулсан нэг тонн хүдэрт бид 49 төгрөг зарцуулсан байна. Одоо 49 төгрөгөө бид буцаагаад өчнөөн мянган доллар болгоно. Энэ бол инновац.” гэв. 


“Эрдэм хакатон” тэмцээнд Эрдэнэтийн баг түрүүлж, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грант гардлаа


Эрдэнэт хотноо болсон “Монголын инновацын 7 хоног”-ийн хүрээнд Боловсрол шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм хакатон” тэмцээн 4-р сарын 25-27-нд явагдаж дүнгээ гаргалаа. Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, шинжлэх ухаанд суурилсан инновацын төслийг шалгаруулах зорилготой зургаа дахь удаагийн уг тэмцээн анх удаа орон нутагт болж буйгаараа онцлогтой юм. Тэмцээнд Улаанбаатар хот, Орхон, Булган аймгаас их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон хувийн хэвшлийн төлөөллөөс нийт 34 баг өрсөлдөж, 2-р шатанд 20 баг шалгарч, төслөө танилцуулсан юм. Шилдгээр шалгарсан гурван багт гарааны хөрөнгө оруулалтын грант гардууллаа. Орхон аймгийн “Монгол өрхийн тариаланч” баг “Монгол пассив хүлэмж” бүтээлээрээ шалгарч, БШУ-ны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грант гардлаа. Монголын Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн судлаачид “Анти сахар” судалгааны бүтээлээрээ Шинжлэх ухааны Академийн Ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн грант гардсан бол Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн баг “Bubble tech” төслөөрөө “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэрэмжит 10 сая төгрөгийн грантын эзнээр тодорлоо. “Bubble tech” нь арьс шир, ноос, нэхмэл бүтээгдэхүүнийг угаах, эмульсжүүлэх үйлчилгээтэй эх орны нөхөн сэргээгдэх түүхий эд буюу рапсын тосноос гарган авсан гадаргуугийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл юм. Грант гардуулах үеэр зарим хүмүүстэй уулзаж ярилцлаа. 


 

Шинжлэх ухааны академийн оюуны өмч дамжуулалт хариуцсан мэргэжилтэн Ц.Отгонтуяа: 
Шинжлэх ухааны академиас уламжлал болгон зохион байгуулдаг “Эрдэм хакатон” тэмцээн анх удаа Эрдэнэт хотод боллоо. Энэ удаад Эрдэнэт үйлдвэрийн нэрэмжит грант гарааны хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэж, судлаачдад гардуулсан. Энэ жилийн тэмцээн шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болж, аж үйлдвэржилт болон ногоон хөгжилд чиглэсэн төслүүд түлхүү танилцуулснаараа онцлог байлаа. Тэмцээнд оролцогч төслийн багууд нэлээд өрсөлдөөнтэй байсан. 


 

Уламжлалт анагаах ухааны технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан А.Ану:
Бид “Эрдэм хакатон” тэмцээнд цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулах үйлчилгээтэй, ургамлын гаралтай, биологийн идэвхт уусдаг бэлдмэл үйлдвэрлэх “Анти сахар-4” төслийн хөгжүүлэлтийн судалгаагаар оролцож, дэд байр эзэлсэндээ баяртай байна. Судлаачдын бүтээлийг шалгаруулан үнэлж, цаашид илүү сайнаар үргэлжлүүлэх урам зориг, боломж олгож буй нь олзуурхууштай. Тэмцээнийг зохион байгуулагч БШУ-ны яам, Шинжлэх ухааны академи, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ынхандаа баярлалаа. 


 

“Монгол өрхийн тариаланч” группийн ахлагч Г.Батбуян: 
Би биотехнологич, удамшил судлаач мэргэжилтэй. Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн газар зүйн байршил, бүс нутгийн онцлогт тохируулан шинээр загварчлан бүтээсэн Монгол загварын пассив хүлэмж төслөөрөө оролцлоо. Энэ чиглэлээр би сүүлийн таван жил судалгаа хийж байгаа. Бид өртөг, ашиглалтын өндөр зардалтай Хятад загварын өвлийн хүлэмж ашиглаж байна. Тэгвэл нарны эрчим хүчээр ажилладаг, манай нутгийн онцлогт тохирсон өвлийн хүлэмж байж яагаад болохгүй гэж. Эрчим хүч шаардахгүй, зуны хүлэмжээс гурав дахин их ургац өгдөг хүлэмж байж болох юм гэсэн санаа дэвшүүлж, сарын өмнөөс зураг төслийн ажлаа эхэлсэн. Энэ тэмцээний тухай мэдээг хожуу сонссон. Өмнө нь “Эрдэм хакатон”-д оролцож байсан болохоор тэгсэн үү, өнөөдөр бүртгэл дуусаж байна, та орох уу гэж утасдсан. Зураг төсөл гарчихсан, бүтээл маань бэлэн болохоор би эргэлзэлгүй орсон. Уралдаанд “сойсон” бүтээл маань түрүүлсэнд баяртай байна. 

 

Залуу судлаачид англи хэл дээр илтгэлээ толилууллаа


“Монголын инновацын 7 хоног”-ийн хүрээнд магистрант, докторант оюутан, залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Монголын Залуу эрдэмтдийн холбооноос ес дэх удаагаа зохион байгуулж буй уг хуралд Анагаах ухаан, Геологи газарзүй, Нийгэм хүмүүнлэг, Биологи ХАА, Эдийн засаг менежмент, Инженерчлэл технологи, Байгалийн ухааны салбарын 80 гаруй судлаачийн 20 бүтээл өрсөлдөж, 60 судлаачийн 14 бүтээл хоёрдугаар шатанд шалгарав. Тэд эрдэм шинжилгээний бүтээлээ хэвлүүлэн, англи хэл дээр илтгэж, өрсөлдөв. Докторантуудаас АШУҮИС-ийн БАС-ийн Б.Азжаргал нарын илтгэл тэргүүн байрт шалгарсан бол ХААИС-ийн ИТС-ийн докторант Д.Ганболд нарын илтгэл дэд байр эзэллээ. 

Магистрант түвшний оюутнуудаас тэргүүн байрт АШУҮИС-ийн БАС-ийн С.Идэржавхлан нарын бүтээлээр хэлэлцүүлсэн илтгэл шалгарч, МУИС-ийн МТЭС-ийн Г.Базарсүрэн, Б.Өсөхбаяр нарын илтгэл дэд байр эзлэв. Шилдгээр шалгарсан залууст БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хоёр сая төгрөгийн грант өргөмжлөлөө гардууллаа. Энэ үеэр Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн Био анагаахын магистр С.Идэржавхлангаас сэтгэгдлийг нь сонссон юм. 
“Монголын залуучуудын холбооны “Best paper awards” олон Улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцож, Тэргүүн байрт шалгарсандаа баяртай байна. Бид “Бүдүүн шулуун гэдэсний хавдрын эмгэгт нарийн навчит цахилдагт агуулагдах изофлавоны нөлөөг туршсан дүн” сэдэвт судалгааны илтгэл толилуулсан. Уламжлалт анагаах ухаанд эртнээс хэрэглэж ирсэн эмийн ургамалд агуулагддаг нэгэн цэвэр бодисыг авч хавдрын эс болон туршилтын амьтан дээр судалснаараа онцлогтой. Өмнө нь уламжлалт анагаах ухаанд энэхүү ургамлаас ялгасан танг эмчилгээнд өргөн хэрэглэж байсан бол тэдгээр танд агуулагдаж байгаа биологийн идэвхт олон нэгдлээс зөвхөн нэгийг нь сонгон авч, судалсан юм” гэлээ. 

 

 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %