Хүүхдийн зуслангийн байшингуудыг цаашид шинээр барих нь зүйтэй гэсэн саналыг дэмжив

        “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зуслангийн 2024 оны зуны үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хэсэг өнгөрөгч баасан гарагт хуралдлаа. Энэ үеэр “Найрамдлын эрдэнэс” зуслангийн зуны зориулалттай модон байрны ашиглалт дууссаныг шинэчлэх, “Сэлэнгэ” амралтын бааз дахь 210 ортой зочид буудлыг ашиглалтад оруулах тухай СААЖЦ-ын удирдлагуудын саналыг сонсож хэлэлцэв. 


        Зуслангийн барилгуудыг дээврийн болон бусад засвараар аргацааж, зардал гаргаснаас барилгын норм дүрмийн дагуу дүгнэлт гаргуулж, шинээр барих нь зүйтэй гэдэг дээр ажлын хэсгийн гишүүд санал нэгдсэн. Түүнчлэн, “Найрамдлын Эрдэнэс” зуслангийн хүүхдийн ундны усны цэвэр, аюулгүй байдлыг хангах зорилгоор Германы технологиор ус цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах саналыг дэмжлээ. 
Энэ дашрамд, СААЖЦ-ын “Сэлэнгэ” катерингийнхан үйлдвэрийн ажилчдад халуун хоолоор хэрхэн үйлчилж байгаа тухайгаа танилцуулж, нэг хүний өдрийн хоолны үнэ тариф 13500 төгрөг байгааг нэмэгдүүлэх үндэслэл, саналаа хэлэлцүүллээ. 


        Хуралдааны үеэр СААЖЦ-ын дарга И.Жаргалсайхан, “Манай зуслан байгуулагдаад 43 дахь жилдээ ажиллаж байна. Бид зуслангийн 2-р байраа өвөл ашиглахын тулд гаднаас нь болон дотроос нь янз бүрийн дулаалга хийсэн ч 27 хэмийн хүйтэн болоход л дулаанаа барих нь тааруухан байдаг. Иймээс 210 ортой зочид буудлаа ашиглалтад оруулах, мөн хүүхдийн зуслангийн байраа шинэчлэх шаардлагатай байгаа юм. Үйлдвэрийн удирдлага маань хүүхдийн төлөө “За” гэж хэлж, зуслангийн 310 ортой байр, 500 хүүхэд нэг дор хооллох хүчин чадалтай хоолны заалыг барьж өгнө гэдэгт бид итгэлтэй байгаа. Манай зуслангийн цэвэр усны шугам муудаж, зэвтэй ус гарах зэргээр хүндрэлтэй байсан. Өнөөдрийн хуралдаанаар ус цэвэршүүлэх орчин үеийн төхөөрөмж суурилуулах асуудлыг шийдвэрлэсэнд бид баяртай байна. Түүнчлэн, цар тахал, санхүүгийн бэрхшээлээс түр царцаагдсан зочид буудлын барилгыг ч үйлдвэрийн удирдлага маань авч хэлэлцэж, ашиглалтад оруулна гэдэгт найдаж байна” гэв. 


 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %