О.ЭРДЭНЭТӨГС: Бүх боломжоор хангагдсан бид азтай оюутнууд

ШУТИС-ийн ахмад багш Ө.Цэрэнгийн нэрэмжит их, дээд сургуулиудын оюутнуудын дунд зохиогдсон математикийн олимпиад, шатрын тэмцээнд амжилттай оролцож, оюуны спортын энэ төрөлд гуравдугаар байр эзэлсэн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн Мэдээллийн технологийн 1-р ангийн оюутан О.Эрдэнэтөгстэй ярилцлаа. 
-Юуны өмнө Улсын чанартай том тэмцээнд амжилттай оролцсонд баяр хүргэе. Тэмцээнд та бүхэн хэрхэн оролцсон талаар ярина уу?
-Баярлалаа. Бид Улсын хэмжээний математикийн олимпиадад амжилттай оролцлоо. Өмнөх жилүүдэд зөвхөн ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиуд оролцдог байсан бол энэ жил хүрээгээ тэлж, олон их дээд сургууль оролцсоноороо их онцлогтой байсан. Манайхан сайн оролцсон. Би анх Улсын олимпиадад оролцсон болохоор жаахан сүрдсэн. Хариу нь гарсны дараа жагсаалтаа хараад баярласан. Манайхаас Ч.Сарнай маань тусгай байрт шалгарсан. Бас шатрын тэмцээн болж, би гуравдугаар байрт орсон. Их баяртай байгаа. 
-Та хэзээнээс шатар тоглож эхэлсэн бэ?
-Бүр багаасаа. Би юм юм сонирхдог, уралдаан тэмцээнд их оролцдог хүүхэд байлаа. Гэр бүлийнхэн маань миний сонирхлыг их дэмждэг. Шатраар аймаг, Улсын тэмцээнд олон удаа оролцсон. Шатрын спортын дэд мастер цолтой. Сүүлийн хоёр жил шатарт зориулах цаг зав харьцангуй багассан. 
-Төгсөх анги, оюутан гээд зав чөлөө багассан байх? 
-Тиймээ. Одоо мэргэжлийн хичээл рүүгээ нэлээн төвлөрч, сайн суралцахыг хичээж байна. Би мэргэжлийнхээ талаар ямар ч төсөөлөлгүй байсан. Хот газрын хүүхдүүд компьютерт их сайн. Зарим нь бараг код бичдэг байсан. Одоо багш нараасаа, найзуудаасаа ихийг сурахыг хичээн, мэрийж л байна. 
-Яагаад “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг сонгож оюутан болсон бэ?
-Манайх Хөвсгөл аймгийн Тариалан сумынх. ЭЕШ эхлэхийн өмнөхөн “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн танилцуулга манай сургууль дээр очсон. Тохь тухтай дотуур байртай, сайн сурч төгсвөл ажлын байр олдох боломжтой, гэртээ ойрхон гэх зэрэг нь надад таалагдсан, тэгээд л сонгосон доо. Одоо бол энэ сургуулийн оюутан болсондоо үнэхээр баяртай байгаа. 
-Сургуулийнх нь юу чамд таалагддаг вэ?
-Манай сургуулийн багш нар их чадварлаг. Тэд маань хичээлээ маш сайн заахын зэрэгцээ амьдралын ухааныг сургадаг нь бидэнд их өгөөжтэй байдаг. Бас биднийг бие дааж сурах аргад чиглүүлдэг. Ингэснээр оюутнуудыг илүү бүтээлчээр сэтгэж, хөгжихөд том түлхэц болдог. Цаашлаад манай сургуулийн сургалтын тоног төхөөрөмж, сургуулийн орчин гээд л бүгд төгс сайхан. Үүнийг сая тэмцээнд оролцохоор Улаанбаатар орохдоо илүү тодоор мэдэрлээ.
-За, хэрхэн мэдрэв?
-Би Улаанбаатар хотыг хамгийн соёлтой, их дээд сургуулиуд нь их гоё гэж төсөөлдөг байлаа. Тэгтэл эсрэгээрээ манай Эрдэнэт маш цэвэрхэн. Манай сургууль ямар цэмцгэр юм бэ гэдгийг мэдэрлээ. Сургуулийн маань шал үргэлж цав цагаан, ариун цэврийн өрөөнүүд маш цэвэрхэн. Нийслэлийн их дээд сургуулиуд ийм цэвэрхэн байгаагүй ээ. Эдгээрийг харьцуулахад л ойлгомжтой байлаа. Ийм сайхан орчныг бүрдүүлэхэд манай сургуулийн үйлчлэгч, ажилчдын нөр их хөдөлмөр, хөлс, хүч шингээстэй байдаг. Тэд маань ажилдаа ямар их сэтгэл, зүтгэлтэй ханддаг юм. Хотын түгжрэл, бухимдлыг мэдрэхгүй, тав тухтай, цэмцгэр орчинд сурдаг бид ер нь жаргачихсан оюутнууд юм байна лээ ш дээ. 
-Дотуур байрандаа хэр тав тухтай байдаг вэ?
-Биднийг ноднин ирэхэд багш, ажилчид маань өөрсдөө засвар хийсэн байсан. Биднийг тав тухтай байлгах гэж ингэснийг нь бодохоор сэтгэл өег сайхан байдаг. Бид өрөөндөө дөрвүүлээ амьдардаг. Яг л гэртээ байгаа юм шиг тохитой. Манай оюутны дотуур байр 12 өрөөтэй, 48 оюутантай. Уншлагын танхим 24 цаг нээлттэй болохоор хэзээ ч хичээлээ давтах боломжтой. Ер нь оюутан өөрөө л хичээвэл сайн суралцах боломж бүхэн манай сургуульд бий. 
-Оюутны эхний улиралд хэр амжилттай суралцав?
-3,83 голчтой суралцсан. Би өөрийгөө бусад зүйлд авьяастай ч, гадаад хэлэнд авьяасгүй гэж боддог байсан. Энэ семестрт манайд Харилцааны англи хэл орж байгаа. Бас би Англи хэлний ярианы клубт явж байгаа. Ингэснээр гадаад хэл сурах хүсэл төрж байгаа. Эхлээд гадаад багш нарыг ярихад юу ч ойлгодоггүй байсан бол одоо арай өөр болж, “чих онгойж” байна. Үүндээ би сэтгэл их хангалуун байгаа. 
-Ирээдүйгээ хэрхэн төсөөлдөг вэ?
-Би сургуулиа төгсчхөөд, мэргэжлээрээ гадаадад магистр хамгаалж ирээд, IT мэргэжлийг сонирхдог хүмүүст зааж сургах буюу энэ чиглэлийг илүү дэмжиж ажилладаг мэргэжилтэн болно гэж боддог. 
-Ярилцлагын төгсгөлд юу хэлэх вэ?
-Дөнгөж оюутны ширээний ард суусан надад амжилттай сурах хүсэл эрмэлзэл төрүүлж, чиглүүлж заасан бүх багш нартаа баярлалаа. Түүнчлэн Б.Мөнхцэцэг, Э.Амарбаясгалан, У.Баттулга багш нартаа маш их баярладаг. Сургуулийнхаа удирдлагууд, бүх багш, ажилчид, оюутнууддаа ажил, сурлагад нь өндөр амжилт хүсье.

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
8
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Ш.Даваахүү: Биеийн ерөнхий хөгжлийн судалгааны дүнг үндэслэн төсөлд хамруулна
Х.ҮНЭНЗОРИГ: Соёл, урлагийн бүтээгдэхүүн үйлчилгээг бизнесийн эргэлтэд оруулж ажиллана
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %