Дөрөвдүгээр сарын эхний 21 хоногийн байдлаар, уурхайчид 123 мянган тонн хүдэр төлөвлөснөөсөө илүү боловсруулж, 530 вагон зэсийн баяжмал үйлдвэрлэн экспортод ачуулаад байна. Сарын үлдэж буй долоо хоногт хүдэр өгөлтийг 749 мянган тонн, хүдэр боловсруулалтыг 733 мянган тоннд хүргэхээр төлөвлөж, нийт 174 вагон зэсийн баяжмал нэмж ачуулахаар ажиллаж буйг Үйлдвэрлэлийн хэлтсээс даваа гаригийн шуурхай зөвлөгөөнд мэдээллээ. Хавар, зуны бэлтгэл ажлын явц 42 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Нийгмийн чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн ЗДТГ-тай хамтран бүжгийн сарын ажлыг зохион байгуулж байна. Бүжгийн сарын өдрүүдэд Орхон аймагт бүжгийн спорт үүсэж хөгжсөний 30 жил, “Эрдэнэтийн бал” наадмын 28 дахь удаагийн шалгаруулалт үргэлжилж байна. Энэ үйл ажиллагаанд үйлдвэрийн бүтцийн нэгжийн удирдлагууд ажилтнуудынхаа эв санааг нэгтгэн, авьяасыг хөгжүүлэхэд идэвх санаачилгаатай оролцож байгаад Соёл урлагийн цогцолборын зүгээс талархал илэрхийлэв. Мөн бүжгийн спортын 30 жил, “Эрдэнэтийн бал” наадмын ойд зориулан гэрэл зургийн үзэсгэлэнг тус цогцолбороос Ерөнхий захиргааны 1-р байранд дэлгэн үзүүлж байна.
Үндэсний аудитын газраас Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн үйл ажиллагаанд “хязгаарлалтгүй” дүгнэлт өгч, үнэлсэн байна. Энэ нь хуулийн хүрээнд санхүүгийн сахилга батыг ханган ажиллаж буйг үнэлсэн дүгнэлт юм. Энэ нь үйлдвэрлэл эдийн засаг, бусад үйл ажиллагааны мэдээлэл, тайлангаа сайн гаргаж, хамгаалсан бүх цех нэгж, ажилтнуудын ажлын үр дүн, идэвх зүтгэл хэмээн Ерөнхий захирал Г.Ёндон шуурхайн төгсгөлд онцоллоо.
Санхүүгийн сахилга баттай ажиллаж байна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0