Эрдэнэт үйлдвэрт бэлтгэгдсэн аудиторууд стандартын нэгдсэн дотоод аудит хийж байна

Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд хийгдэж буй менежментийн тогтолцооны стандартуудын нэгдсэн аудит Геологи хайгуулын экспедицэд үргэлжилж байна. Өнөөдөр тус цехэд эхэлж буй дотоод аудитын нээлтийн ажиллагаанд Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр оролцож, аудитын багийн ахлагчийн хувьд нэгдсэн аудитын заавар дүрмийг танилцууллаа. 
Мөн  Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн цехийн үйл ажиллагааг танилцуулсан бол дотоод аудиторууд өөр өөрсдийн хийх чиглэл, стандартын талаар мэдээлэл хийв. Нэгдсэн дотоод аудитын хүрээнд ажлын байруудтай танилцах, ажилтнуудтай уулзаж, ярилцах, баримтжуулсан мэдээлэлтай танилцах, аудитын дүгнэлт гаргах зэрэг үйл ажиллагаа явагдана. 

Үйлдвэрийн хэмжээнд явуулж буй нэгдсэн дотоод аудитыг хүний нөөцөд бэлтгэгдсэн мэргэшсэн аудиторууд хийж байна. Энэ тухай Хүний нөөц, захиргааны хэлтсийн дарга О.Отгонбаяр онцлохдоо, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  үйл ажиллагаагаа олон улсын түвшинд хүргэж, дэлхийн жишиг  уурхай болох эхний зорилт нь олон улсын стандартууд хэрэгжүүлэх ажил.  Стандартын хэрэгжилт гэдэг бол байнгын тасралтгүй сайжруулалтын үйл ажиллагааг хэлнэ. Түүнийгээ хэмжиж, дараагийн хийх ажлын сайжруулалтын төлөвлөгөөг гаргаж хэрэгжүүлдэг. Энэ бүх ажлынхаа үр дүнг дүгнэх, эргэж харах, нягтлах үйл явц нь дотоод аудит. Үүний үйл ажиллагааг олон улсын болон өөрийн улсад батлагдсан менежментийн нэгдсэн  тогтолцооны үйл ажиллагааны дотоод аудит явуулах стандарт зааврын хүрээнд зохион байгуулахын зэрэгцээ үүнийг эрх бүхий аудиторууд хийнэ. Манай үйлдвэр,  MNS 45001, 9001, 30400 багц стандарт хэрэгжүүлэх явцдаа мэргэшсэн аудиторуудаа давхар бэлтгэсэн нь хүний нөөцөд хийсэн том дэвшил болсон.  Энэ хугацаанд бид хүний нөөцийн чиглэлээр 26 мэргэшсэн аудитор бэлдсэн. Тэд өнөөдөр үйл ажиллагаанд хэрэгжсэн стандартад аудит хийхээс гадна Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах эрхтэй. Ер нь хүний нөөц өөрөө чадамжтай болж байж, стандартын хэрэгжилтэд сайжруулалт хийгдэх, цаашлаад илүү бат бөх нутагшиж тогтворжих менежментийн тогтолцоо сайжрахад энэхүү дотооддоо бэлтгэгдсэн аудиторууд чухал үүрэгтэй” гэсэн юм. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %