“Миний мэдэх Эрдэнэт үйлдвэр” эссэ бичлэг, “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр...” гар зургийн уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

Улс, эх орны хөгжилд Монгол Улсын баатар Эрдэнэт үйлдвэрийн оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлж буй ажил үйлс, уурхайчин хамт олны хөдөлмөр, бүтээлийн үр шимийг олон нийтэд сурталчлах, хүүхэд, залуусын бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор 15-35 насны хүүхэд залуусын дунд зарласан “Миний мэдэх Эрдэнэт үйлдвэр” эссэ бичлэг, цэцэрлэгийн багачууд, ЕБС-ийн бага, дунд ангийн сурагчдын дунд зарласан “Эрдэнэт үйлдвэр миний нүдээр…” гар зургийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорч, шагналаа гардлаа. 

Шагнал гардуулах үйл ажиллагааг нээж, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх үг хэлэхдээ, Монгол Улсын төсвийн 20 орчим хувийг дангаараа бүрдүүлж буй Үндэсний үйлдвэрийн тухай хүүхэд залуусын мэдлэг мэдээллийг бататгах, тэлэх зорилгоор эссэ бичлэг, гар зургаан уралдаан зарласан. Эрдэнэт үйлдвэрийн талаар орчин үеийн хүүхэд багачууд, оюутан залуус хэрхэн харж, дүгнэж дүрсэлдгийг, ирээдүйг хэрхэн төсөөлдгийг мэдэрч, олон нийтэд хүргэхийг зорилоо. Уралдаанд бүтээлээ ирүүлсэн хүүхэд залуус Эрдэнэт үйлдвэрийн амжилт, бахархал, үнэт зүйл бүхнийг бичвэртээ, зурагтаа багтаасныг харж сэтгэл их хөдөллөө хэмээн онцлов. 
Эссэ бичлэгийн уралдаанд Улаанбаатар, Орхон, Булган, Хөвсгөл, Өвөрхангай, Баянхонгор, ОХУ-аас нийт 66 бүтээл ирснээс оюутан залуусын ангилалд Эрдэнэт үйлдвэрээс хэрэгжүүлж буй “Эко-400” төслийн нярав М.Ууган-Эрдэнэ түрүүлж, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн захиргааны хэсгийн дадлагажигч П.Ганзаяа дэд байр, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн Хүрээлэн буй орчны инженерийн 4-р курсийн оюутан П.Халиунзул гуравдугаар байр, МУИС-ийн оюутан Э.Амгаланжаргал тусгай байр эзэлж, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ. Харин ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын ангилалд Эрдэнэт хотын Орос 19-р сургуулийн 12а ангийн сурагч А.Тэмүүлэн тэргүүн байрт шалгарч, 1-р сургуулийн 12а ангийн сурагч Г.Үлэмж дэд байр, Орос 19-р сургуулийн 12а ангийн сурагч А.Анар-Эрдэнэ гуртгаар байр, 19-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Санчир тусгай байрын өргөмжлөл, мөнгөн шагнал, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг гардсан юм. 
“Эрдэнэт үйлдвэр миний нүдээр…” гар зургийн уралдаанд 300 гаруй бүтээл ирснээс цэцэрлэгийн насны ангилалд Орхон аймгийн 9-р цэцэрлэгийн Б.Энгүүн тэргүүлж, “Дэгдээхэй үрс” цэцэрлэгийн Т.Ялгуунзаяа хоёрдугаар байр, 12-р цэцэрлэгийн А.Ачуухай, гуравдугаар байр, 27-р цэцэрлэгийн М.Маралмаа тусгай байр эзэллээ. Харин ЕБС-ийн бага ангийн сурагчдын төрөлд Б.Хулангоо түрүүлж, “Эрдмийн сан” сургуулийн 4а ангийн сурагч С.Сэцэнбилэг, 84-р сургуулийн 5б ангийн сурагч Т.Хатанзаяа, 6-р сургуулийн 3б ангийн сурагч А.Энхнаран нар удаалав. Дунд ангийн сурагчдын ангилалын тэргүүн байрт “Эрдмийн сан” сургуулийн 9а ангийн сурагч Д.Бат-Ирээдүйн зураг шалгарч, 4-р сургуулийн 7в ангийн сурагч У.Үжин дэд байр, 1-р сургуулийн 9а ангийн сурагч М.Билэгт гуравдугаар байр, 4-р сургуулийн 8е ангийн сурагч М.Саранжаргал тусгай байрын шагнал, “Найрамдлын Эрдэнэс” хүүхдийн зусланд амрах эрхийн бичиг гардлаа.    

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %