Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “Эрдэнэт” сувиллын цогцолбороос олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Амны хөндийн болон нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд”, “Хараа хамгаалах”, “Глаукоматай тэмцэх” өдөрлөгийг 3-р сарын 21-29-нд зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Автотээврийн цех, Засвар, механикийн завод, Ус хангамжийн цех, Засвар, угсралтын цехийн ажилтнууд хамрагдав. Тэдэнд нүдний болон шүдний эмч нар багажийн шинжилгээ үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ. Мөн шүдний эмгэгээс урьдчилан сэргийлэх фторжуулалт хийсэн юм.
“Амны хөндийн эрүүл мэнд”, “Хараа хамгаалах” өдөрлөг боллоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0