Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн ээлжит хурал Эрдэнэт хотод болох үеэр гурван үеийн баяжуулагчдын уулзалт зохион байгуулав. Тус холбоо ахмад, дунд, залуу үеийн оролцоог хангах, баяжуулагчид харилцан туршлага солилцох боломжийг олгох үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд тэд залуу үеэ хэрхэн бэлтгэх, дунд үеийнхний шийдлийн үр нөлөө өнөөдөр уул уурхайн салбарт, тэр дундаа баяжуулах үйлдвэрт тусгалаа олж буй ололт амжилтын талаар хэлэлцэж, ахмадууд туршлагаасаа харамгүй хуваалцлаа.
Түүнээс гадна Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд үйл ажиллагааны тайлангаа тавьж, хүрсэн үр дүн, алдаа оноо, тэдгээрийг цаашид сайжруулах талаар гишүүдээсээ санал авсан юм. Гурван цагийн хэлхээс болсон баяжуулагчид олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг мэргэжлийн холбооноос хүссэн.
Энэ үеэр, Монгол Улсад орж ирж буй баяжуулах үйлдвэрийн техник, технологи, шийдлүүд дэлхийн түвшинд хүрснийг Монголын ашигт малтмал баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч, доктор Б.Чинзориг онцолсон юм. Тус холбоо сондгой тоотой жилд “Баяжуулагч” шилжин явах цомын тэмцээн зохион байгуулдаг бол тэгш тоотой жилд Эрдэс боловсруулалтын олон улсын хурал зохион байгуулдаг уламжлалтай. Ингэснээр уул уурхайн үйлдвэрүүд хэрэгтэй мэдээллээ олж авах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, технологи нутагшуулах, дотоодод бий болгосон технологийнхоо үр дүнг гаднын эрдэмтэн судлаачдад танилцуулах боломж нээгддэг юм.
Гурван үеийн баяжуулагчид харилцан туршлагаа солилцлоо
Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0