“Соёлтой харилцаа чанартай үйлчилгээ” төслийн хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, Монголын мастер тогоочдын холбоотой хамтран Үйлчилгээний ажилтнуудын дунд гурван өдрийн сургалт зохион байгууллаа.
Ерөнхий захирлын А/128 тоот тушаалын дагуу зохион байгуулсан энэхүү сургалтад давхацсан тоогоор бармен, зөөгч, үйлчилгээний зохион байгуулагч нийт 50 хүн хамрагдав.
Үйлчилгээний чадамжийн стандартад нийцүүлэн ажилчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг ТДС-ийн тэнхимийн эрхлэгч, зөвлөх инженер Д.Цогзолмаа, тэргүүлэх багш Б.Энхцэцэг нар удирдан явууллаа. Түүнчлэн “Зөөгчийн ажлын байрны бэлтгэл, хувцаслалт”, “Зочин угтах үйлчилгээ, хоол бүтээгдэхүүн санал болгох арга техник”, “Ширээ засалтын төрөл” сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон нь сургалтын онцлог байв.
Үйлчилгээний ажилтнуудын сургалтад 50 ажилтан оролцлоо
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0