Спорт цогцолборын хамт олон ажилчдад хүрч үйлчиллээ

Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын харьяаны нийгмийн цехүүд 2024 онд “Соёлтой харилцаа, чанартай үйлчилгээ” уриан дор хүний эрхийг дээдлэн, нийгмийн харилцааг төгөлдөржүүлж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд Спорт цогцолборын хамт олон үйл ажиллагаагаа сурталчилах өдөрлөгийг Ерөнхий захиргааны нэгдүгээр байранд өнөөдөр зохион байгууллаа. 
Тус цогцолборын шигшээ багийн болон нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн багш, дасгалжуулагчид спортын секц дугуйлангуудаа ажилчдад танилцуулж газар дээр нь үнэмлэх олгож байсан бол эмнэлгийн хэсгийн баг бүрэлдэхүүн “Эрдэнэт” сувиллын цогцолборын хяналт дор түргэвчилсэн шинжилгээ авч шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллав. Мөн Эрдэнэт үйлдвэрээс, Спорт цогцолборын “Хангарди” клубээс Монгол Улсынхаа нэрийг тив, дэлхийд дуурсгасан шилдэг тамирчдын үзүүлбэрийг дэлгэцээр танилцуулан сурталчилсан юм. 
Энэ жил Спорт цогцолбор Эрдэнэт үйлдвэрийн ажилчдад болон Эрдэнэт хотын ард иргэдэд зориулж усан сан, үндэсний сур, иог, бокс, жудо, байт харваа, бадминтон, аэробек, талбайн болон ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, фитнес, хүндийн өргөлт, хөл бөмбөг зэрэг 25 төрлийн секц дугуйлан хичээллүүлж байна. Ажилчид Спорт цогцолборын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун явдгаа энэ үеэр илэрхийлсэн нь тэднийг урамшуулж байлаа. Өдөрлөгийн үеэр 150 гаруй ажилтан өөрийн хүссэн секц дугуйландаа бүртгүүлж, үнэмлэх гардсан юм. 
Энэхүү өдөрлөг маргааш Засвар механикийн заводад, энэ сарын 29-нд Дулааны цахилгаан станцад үргэлжилнэ. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
1
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %