“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ уул уурхайн үндсэн үйлдвэрлэл эрхэлдэг ч 26 салбар нэгжийг багтаасан томоохон үйлдвэрийн хувьд үйл ажиллагаагаа илүү стандартын түвшинд хүргэх, менежментийн тогтолцоог хэрэгжүүлэх чиглэлээр санаачилгатай ажилладаг. Энэ хүрээнд Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 45001 стандарт, Хүний нөөцийн багц стандарт ISO30400, Менежментийн нэгдсэн тогтолцооны ISO9001 стандарт хэрэгжиж байна. Стандартын хэрэгжилтийн аудитыг энэ жилээс нэгдсэн менежментийн тогтолцоо, нэгдсэн аудит хэлбэрээр зохион байгуулахаар бэлтгэл хангажээ. Нэгдсэн аудит өнгөрсөн долоо хоногт Тээвэр ложистикийн төвөөс эхэлсэн бөгөөд Хүний нөөц, захиргааны хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Чанарын хяналтын хэлтэс хамтран зохион байгуулж байна.
Нэгдсэн аудит хийснээр цех, нэгжүүдийн үйл ажиллагаанд хүндрэл, давхардал үүсгэхгүйн дээр үл тохирлыг тэглэх, менежментийн тогтолцооны стандартуудын хэрэгжилт сайжрах, шаардлага хангагдах, үйлдвэрлэл үйлчилгээний чанар дээшлэх зэрэг олон давуу талтайг мэргэжилтнүүд онцолсон. Ирэх долоо хоногт Дулааны цахилгаан станцад нэгдсэн аудит үргэлжилнэ.