Удирдлагуудын шуурхай зөвлөгөөний тойм

Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн долоо хоногт 2000 тонн хүдэр боловсруулж, 22,37 хувийн агуулгатай 8118 тонн цэвэр зэс агуулсан, 36285 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Сарын эхнээс 607 вагон зэсийн баяжмал ачсан нь төлөвлөгөөнөөс дөрвөн вагоноор илүү байгаа бол молибдены баяжмал 24 партыг ачсан байна. 
Өнгөрсөн долоо хоногт өндөр эрсдэлтэй 93 ажил хийгдэж, аюулыг мэдээлэх хуудсаар 27 аюултай тохиолдлыг илрүүлж эрсдэлээс урьдчилан сэргийлснийг ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ. Түүнээс гадна өргөн тээвэрлэх машин механизмын аюулгүй ажиллагааны сургалтад 64 ажилтан, нийт ажилтны сургалтад 150 орчим хүн хамрагдсан байна. Эрдэнэт үйлдвэрт шинээр 10 цацрагийн үүсгүүр хүлээн авсан бөгөөд “Эрдэнэт медикал” эмнэлэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Чанарын хяналтын хэлтсийн Химийн төв лабораторид цацрагийн үүсгүүрийн төлөв байдал, эрсдэлийн үнэлгээ шинээр хийгдэж байгааг тус хэлтсийн дарга Б.Мөнхболд нэмж мэдээлсэн. 
Гадаа дулаарч байгаатай холбоотой шар усны үерээс урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдвэрийн бүсийн үерийн усны сувгуудад хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх, тогтсон цас мөсийг зайлуулах ажил хийгдэж байна. Энэ хүрээнд хүчиллэг ус хуримтлуулах бассейнуудад зорилтот шалгалт хийж, аваарын нэмэлт бассейн барих ажлыг шуурхайлахыг Ерөнхий инженер холбогдох цех, хэлтсүүдэд үүрэг болгов.  

Эрдэнэт үйлдвэр цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдардаг 2500 иргэдийг эрүүл мэндийн иж бүрэн үзлэг шинжилгээнд хамруулах ажил хуваарийн дагуу үргэлжилж байна. Одоогоор эрүүл мэндийн үзлэгт 1180 иргэн хамрагджээ. Эрүүл мэндийн энэхүү үзлэгийг гуравдугаар сард багтаан дуусгах төлөвлөгөөтэй байсан ч цаг агаар хүндэрсэнтэй холбоотой Жаргалант сумын иргэд үзлэгээ хойшлуулсан байна. Өнөөдрөөс Говил багийнхан үзлэгт хамрагдаж эхэлжээ. 
 Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас 2024 оныг “Соёлтой харилцаа, чанартай үйлчилгээ” уриан дор үйл ажиллагаа явуулахаар зарласантай холбогдуулан Спорт цогцолборын хамт олон үйлдвэрийн ажилтнуудын цагийг хэмнэх үүднээс секц, дугуйлангийн танилцуулга, үнэмлэх бичилт, усан сангийн түргэвчилсэн шинжилгээ авах үйлчилгээг ажлын байранд үзүүлэхээр болжээ. 
Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Хойд бүсийн эдийн засгийн форумыг энэ сарын 30, 31, 4-р сарын 01-ний өдрүүдэд Эрдэнэт хотод зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгааг энэ үеэр дуулгалаа. Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнууд, инженер техникийн мэргэжилтнүүд бүсчилсэн хөгжлийн чуулганд идэвхтэй оролцохыг Хүний нөөц, захиргааны хэлтсээс уриалсан юм. 

Ш.Лхамсүрэн
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан
Б.СЭР-ОДДАМБА: Газрын доройтлыг бууруулахад мод тарихаас гадна шинжлэх ухаан, технологийн шийдэл чухал

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %