Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын сан байгуулах газрын асуудлыг шийдвэрлэлээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын шинэ сан байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг Засгийн газрын 03 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ.  
Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1, Засгийн газрын 2017 оны 287 дугаар тогтоолоор баталсан “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, гаргах, түүний хэмжээ заагийг тогтоох ашиглах журмын 3.9.7 дахь заалтыг тус тус үндэслэн Булган, Орхон  аймгийн ИТХ-ын хуралдаанаас "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрийн хаягдлын шинэ санг байгуулах зориулалтаар ашиглах 7048 га газрын асуудлыг хэлэлцэн баталсныг ийнхүү баталгаажууллаа.  
Эрдэс баялгийн нөөц өсгөх төслийн үр дүнд жарнаар хэмжигдэх нөөцтэй болсон Эрдэнэт үйлдвэр цаашдын тасралтгүй үйл ажиллагаагаа хангахын тулд сүүлийн таван жилийн хугацаанд хэд хэдэн газарт хүдэргүйжүүлэлтийн, археологи болон палеонтологийн, газрын ан цав, гүний усны нарийвчилсан судалгаа,  шинжилгээ, тооцоолол хийсний үндсэн дээр уг газрыг сонгожээ. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын шинэ сан байгуулах Техник, эдийн засгийн үндэслэл, нарийвчилсан зураг төсөл боловсруулах ажилд анх удаа олон улсын тендер зарласан бөгөөд гүйцэтгэгч компанийнхан Эрдэнэт үйлдвэрийн мэргэжилтнүүдтэй хамтран олон улсын стандартын дагуу том далан төлөвлөх, байгуулах ажлыг бичиг баримтын хэмжээнд боловсруулан ажиллаж байна. 
Эрдэнэт үйлдвэр Хаягдлын шинэ сан байгуулахдаа Хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр цагаан тоосны дэгдэлт эрс буурах, эргэлтийн усны нөөц бүрдэх зэрэг олон давуу боломж нээгдэх юм.      
 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %