Дотоодын цэргийн алба хаагчдад шагналын хур буулаа

Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын онц чухал объектыг хамгаалах, нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд идэвх зүтгэл, үр бүтээл гарган ажилласан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гэрээт Дотоодын цэргийн 816 дугаар ангийн алба хаагчдад шагнал гардуулах, цэргийн цол олгох ёслол өнөөдөр тус ангийн сургалтын танхимд боллоо. Баярын энэхүү үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Түмэнжаргал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх, Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Д.Гантөмөр болон захирагчийн зөвлөлийн гишүүд оролцов. 
Энэ үеэр, эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан Дотоодын цэргийн 816 дугаар ангийн шуурхай удирдлагын жижүүр, хошууч Нямдоржийн Энх-Амгалан, Дотоодын цэргийн 821 дүгээр тусгай салбарын эргүүл хамгаалалтын офицер, дэслэгч Дондивын Гүмбэнхүү нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль” хүртлээ. Хууль зүй, дотоод хэргийн яамны “Цагдаагийн алдар” хүндэт тэмдгээр Дотоодын цэргийн 816 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Э.Ганзориг, “Хүндэт жуух бичиг”-ээр Дотоодын цэргийн 816 дугаар ангийн хамгаалалт, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, хошууч Б.Золжаргал, Зөрчил шалгах, урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах байцаагч, хошууч Б.Ганхуяг, Шуурхай удирдлагын жижүүр, хошууч Б.Ганбат, Нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Ж.Мөнхзул нарын долоон алба хаагч шагнуулав. Мөн Дотоодын цэргийн “Албаны төлөө” тэмдгээр Дотоодын цэргийн 816 дугаар ангийн албаны сургалт, бэлтгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Н.Ойнбаяр, Цэргийн албаны зохион байгуулалт, тоо бүртгэл хариуцсан ахлах мэргэжилтэн, ахлах дэслэгч Г.Энхбаяр, Нэгдүгээр салбарын хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч Д.Хүрэлбаатар нарын долоон алба хаагч энгэрээ мялаалаа. Түүнээс гадна Дотоодын цэргийн 816 дугаар ангийн Зөрчил шалган шийдвэрлэх тасгийн дарга, хошууч О.Эрдэнэнямд Дэд хурандаа, Шуурхай удирдлагын жижүүр, ахмад Н.Энх-Амгалан, Б.Сарангуа, Барилга, орон сууц, хангалт үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн, ахмад Ш.Тэмүүжин нарт Хошууч цол олгов. Баярын энэ өдөр “Дотоодын цэргийн алдар” тэмдгээр дөрөв, “Албаны төлөө” тэмдгээр долоо, “Баярын бичиг”-ээр тав, нийт 26 алба хаагч шагнал хүртсэн бол “Дэслэгч” цолоор дөрөв, “Сургагч ахлагч” цолоор гурав, “Ахлах ахлагч” цолоор хоёр, “Ахлагч” цолоор нэг, нийт 14 алба хаагч цолоо нэмлээ. 
Дотоодын цэргийн 816 дугаар анги байгуулагдсан цагаасаа Монгол Улсын Баатар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын харуул хамгаалалтыг 46 жилийн хугацаанд зөрчил дутагдалгүй зохион байгуулж, Үндэсний аюулгүй байдлыг хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хангаж, аймаг орон нутгийн хэмжээнд нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэргийг таслан зогсоох ажилд цагдаагийн байгууллагад дэмжлэг үзүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж яваа алба хаагчдадаа баяр хүргэе. 

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
Т.БАТМӨНХ: Ирэх онд хүдэр боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадлыг 40 сая тоннд хүргэнэ
Л.ЭНХТУЯА: Орчин цагийн хүүхдүүдийн сэтгэхүйн чадамжийг ойлгох шинэ зуунд бид амьдарч байна
Б.Булган: Нутаг ус минь түшиж, жаргалтай сайхан явна
Ц.БАТБОЛД: Молибдены даралтат шүүлтүүр суурилуулснаар Эрдэнэт үйлдвэрийн төлөвлөгөөт зорилтыг ханган биелүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ
Р.ЭНХБОЛД: Үерийн усны сувгуудад үзлэг шалгалт хийж, далан шуудууг засварлан цэвэрлэж байна
Г.БАТМӨНХ: Хүний амь настай дүйцэхүйц чандмань эрдэнэ усаа дээдлэн хайрлаж амьдарцгаая
Б.БАТЖАРГАЛ: Бэлтгэлийн цүнхээ үүрээд зааландаа очиход л ажлын ядаргаа арилчихдаг
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %