Орхон аймгийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, Баяжуулах үйлдвэртэй хамтран ажиллах уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад оролцогчид хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжин, хүүхдийг хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагааг байгууллагын соёлд нэвтрүүлж, нийгмийн төлөвшилд зохих хувь нэмрээ оруулах талаар санал бодлоо солилцов.
Энэхүү ажлын хүрээнд Баяжуулах үйлдвэрийн ажилтнуудын гэр бүл, үр хүүхдэд “Гэр бүлийн аз жаргал-Амжилтын үндэс”, “Эерэг харилцаа хандлага-Амжилтын үндэс” сэдвийн дор олон талт үйл ажиллагаа зохион байгуулах бөгөөд иргэнийхээ үүргийг хангалттай сайн биелүүлсэн, нийгмийн хариуцлагаа бүх түвшинд ухамсарласан, хүүхэд, багачуудыг төлөвшүүлэх зорилт тавин ажиллаж байна.
















