Баяжуулах үйлдвэрийн удирдах ажилтнуудын дунд “Ажил амьдралын тэнцвэр” сэдэвт уралдааныг нэг жилийн хугацаанд зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээнд Баяжуулах үйлдвэрийн захиргааны ажилтнууд болон хэсгийн дарга нар оролцох аж.
Уралдааны зорилго нь тус цехийн удирдлагын багийн ажилтнуудын ажлын ачаалал, чөлөөт цагийг тэнцвэржүүлэх, харилцан суралцах нөхцөлийг бүрдүүлэх, мэдлэг, чадварыг дээшлүүлэх, дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэх, хамт олны халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд чиглэжээ.
Түүнчлэн, багуудын уралдаанд оролцсон идэвх зүтгэл, гаргасан амжилтын нийлбэр дүнгээр байр эзлүүлж, “Шилдэг баг”, “Шилдэг зохион байгуулалттай баг”, “Шилдэг санаачлагч баг”, “Шилдэг багийн ахлагч”, “Шилдэг ажлын байрны дасгал хэрэгжүүлэгч товчоо”-г шалгаруулах юм байна.
“Ажил амьдралын тэнцвэр” сэдэвт уралдаан зохион байгуулна
Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















